Блогтой Аниатай танильцсан минь...

Аль дээрээс л  Блогтой эгчтэй уулзана гээл бодоол яваал вайлаа яваал вайлаа. Ашгүй эгчхүү монгол буцах болсоноор замаараа манай суурингаар дайрах болж. Нэг сумаар хоёр туулай буудахдаа гаргуун анчин ажаа маань  Галавсай дүүгээ намнахаар хээрийн шувуу нисэн үл хүрэх  алс холын Малайз улсаас төмөр шувуу хөлөглөн тэнгэрээр дүүлэн ниссээр нүүдлийн шувуудын далавч юүгаа амраадаг Инчеоны цөөрөмд анхны  газардлагаа хийлээ. Тэндээсээ шууд Сөүлрүү довтолж нэгэн өндөр модонд үүрээ засаад төвөхнөөд авсан байгаам.

Шаазгай шувуугаар илч довтолгон...

-энд би ирлээ...

-ирж надтай хүчээ үз...

-ургахын улаан нарнаар  болзоотын бор Түндэмүний толгой дээр морь, хонь ,бич ,тахиа цагаас өмнө ирсүгэй...

-гэж лүндэн буулгасныг би хүлээн авч хонины бор морио зайдагнаж холоос ирсэн зочинтой нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж учир начираа ололцохоор зүрх зоригоон чангалж зүүн нударгаараа жолоогоо тас атган  хүйтэн салхи сөрж цогиулсаар жалга дов гол горхи гаталан шуугиулсаар тахиа цаг  дуусхын тав дахь донгодохтой  зэрэгцээд зорьсон гарзаа яг гозойв.

Еээ хөх тэнгэр минь.

Нумлан татсан мэт хөмсөгтэй нимгэхэн жимбэгэр уруултай торомгор алаг нүдтэй толь шиг тунгалаг царайтай нарийхан гуалиг бэлхүүстэй нуруугаараа надаас ялимгүй өндөр  насандаа таарсан намбатай ажаа сувдан цагаан шүдийг яралзуулан мишээж угтах нь тэр шүү.

Уурсаж улайрсан би уралцаж ноцолдох л юм бодоод уранхай дээл, ул нь салцан бахиалаа углаад гараад ирсэнээсээ аягүй аймаар ичиж тас хар нүүр минь чавга шиг улайж чацга шиг шарлаад ирнэ биз дээ.

За тэгээд тэр холоос ийм гоё гоё бэлэг ачаа болгож авч ирсэнд Блогтой аниадаа томоос том баярлаад блогтоо бичиж байгаа нь энэ ээ...Үлгэр шахуу юм  болчив уу яав ?

За энэ хэдийг харж байна уу ? Арын фон олдодгүй аргаа бараад ханандаа өлгөсөн ганц алтан  булаг хивснийхээ наана өрж байгаад  гэрэл сүүдрийг өнгөтөөр буулгав.

1. Цагаан адрестай өндөр хүзүүтэй нь Vodka. Малайзын хамаг шилдэг соортын улаан буудайгаар хийсэн "А хайрхан" Манайхааар болбол АПУ хавьцаа очих юм шиг байгаам.

2. SABAH...ORANG UTAH - монголоор орчуулвал "Оронгуутаа савах" гэж байгаам. Ганцхан SABAH  гэдэг арал дээр ORANG UTAH гэж энэ нөхөр амьдардаг юм байна. Харах царайны санаагаараа савдаг байрын этгээд байна лээ.

3. SABAH TEA- "Савахтий" цай нь амт чанар үнэр танар ааг омог гэж ярих юмгүй. Юүн "дугуй хээтэй булан"  бишээ дугуй булантай цай, липтон цай май-тэднийг чинь холоо хаяна.

4. SAAT- за энэ бол тамхи. Тамхи тамхидаа их учир жанцантай. Мааш  ховор эмийн ургамлаар хийсэн тамхи. Бараг л эмчилгээний зориулалттай гэж хэлж болхоор.  :Р

5. CHIVAS- "Чааваас" за энэ бол тодорхой. Мөс зөстэй хольж намжиртай гэгч нь уудаг бээскээ...

6.Arrivals- Малайзын талаар товч танилцуулага бүхий жуулчидад зориулсан ном. Их гоё гоё зурагнуудтай юм билээ. Хэл мэдкүү хүн чинь зургийг нь харж л баясах юм байна шдээ.

7. Pengantin- за энэ дээр жоохон тогтож ярьнаа. Нүүрний хуудаснаасаа эхлээл гоё  гоё хүүхнүүд. Нүүр царай өмсөж зүүсэн энэ тэр зогсолт бол айн гачаан гачан. Эгч маань муу дүүгээ хамгийн ихээр ойлгодог нь энэ сэтгүүл дээрээс л харагдаж байгаа байхгүй юү.

-Тэгжийшд надыг.

За чи гэртээ хариад наад хүүхнүүдтэй сэтгүүлээ сайн эргүүлж тойруулаад шиншлэн судлаадах.Тэгээд аль хүүхэн нь таалагдав тэрийгээ эгчидээ хэлчих.Эгч нь дор нь тэр хүүхний чинь талаар утас шөрмөс төрсөн жил сар өдөр судартай нь мээлдчий. Тэгээд танильцаад суучих...гэжийшд...хэ. хэл сурдаг хэргээ ердөөсөө.

 

Сэтгэгдэлүүд:

1. toopy | 2008-12-07 01:28:37
mmm huuh hel sur sur... humuus 1-mtr geed baidagiin bailee shdee yamar uchirtain buu med kkk
2. Болжмор | 2008-12-07 01:38:50
Чи одоо ганцаараан байж ямар их бэлэг авдаг юм бэ...хайн...тэр Чааваасаа хуваалцаарай хө...
Блогтой хүнийг ч тиймэрхүү болуу гээл төсөөлөөд байсынмаа...хэхэ
3. monjigo | 2008-12-07 01:48:46
Yasan ch goeiin erguulj toiruuluulaad... ter setguuld ni minii zuragiig oruulchaagui l bh daa, uul ni zondoo l zahisan yumsan gesen he he
4. delgeen | 2008-12-07 01:53:38
xuux shvls mvlsee gvdesxiitel zalgichlaa. chi tegeed gantsaaraa bvgdiig ni uugaad zuragiig ni vzex yum uu xuvaaltsaxgvi ee xi xi
5. LUXLUX | 2008-12-07 01:55:02
hehe goyiimaa teged gantsaaraa uuhnuu?
6. qwerty (зочин) | 2008-12-07 02:09:38
uzev
7. claus | 2008-12-07 02:11:14
Тоори: за хэл сурнаа...тэр нэг мэгт гдг чинь их учиртай эд байгаам даа.
Бульжамор: Чаавааснаасаа самд ганц л хундагыг өгнө шүү.
Монжиго: Хүшшш чиний зураг байна лээ. Нээх хөөрхөн моносгор могжогонсон хүүхэн байсан чи байхаа тэр.
Делгеен: Ганцаараа л ууна даа. Би угийн их харамч хүн ш дээ. Ямар сайн даа л "яндан Галавсай" гэдэг нэр зүүж байхав дээ.
Люкслюкс: Ганцаараа уунаа...
8. claus | 2008-12-07 02:11:47
Кверти: хэхэ.
9. mami | 2008-12-07 02:13:44
gogo iiin, chaavaas shimen saaat zuugaad zurag uzej huuhen sonjood chika suuugaam biddee hehe

blogtoi ania gogo beeshuu manaid ireerei hehe
10. Опал | 2008-12-07 02:19:33
hehehe yun goyiin agaa,,,

tgsenee bas gantsaaraa yynaa geneeee hehe
11. claus | 2008-12-07 02:21:36
Мами: тэгэлгүй яахав.ёстой нэг жаргаж байна энчаа...
12. claus | 2008-12-07 02:23:34
Опал: Өө хө хө манай гилгар хар дүү ороод ирсэн бээшд.Сээнөөө үүүе.? Дүү минь ховрын юмыг ганцаараа л уухгүй бол амандч үгүй хамартч үгүй болно...
13. monjigo | 2008-12-07 02:24:20
he he tegeed chi namaig songochoogui l biz dee... bi cham deer ochih yum bol naad chaavaasnaas chine iluu yumtai ochino shuu....
14. delgeen | 2008-12-07 02:35:32
claus yamar udaan uudiin be duusaagvi muu goridoogood xamag xvn. Zoriud udaanaar dolooj uugaad baigaa muu
15. Sono78 (зочин) | 2008-12-07 02:44:24
WOW! tun dogi, bolj dee hu. Hoyor Mongol maani uulzaadahiij.
16. apabst | 2008-12-07 02:49:05
гоёын зүээр... ккк Блогтой хүн германаар ирэхгүй биз? хэхэхэ
17. amin (зочин) | 2008-12-07 02:51:19
pee, hain, guemon jargajee, alii bi taniltsii ter egchtei heniin? enuugeer dairad ireh amitan bnu? uguie ah egch bnu hehe, duu n bas l ydarchiina shuu goridool hehe
18. Юки | 2008-12-07 04:10:29
Яааая жаргаж үхцийен яасан, саакийн яасан...
19. Eastsite | 2008-12-07 04:15:25
Galavsai! Khaanaas garaltai buriad huvuun be chi! Nutag neg yum bish biz!
20. amanjinka | 2008-12-07 05:49:34
хэ за за аниа яагаад чамайг авилгалдав энэ нэг л учиртай шүү хэ хэ
21. SSunday | 2008-12-07 06:35:55
Хэхэхэ, та 2 минь улзалдаж жаал ярьж хөөрөв үү? Эчнээ таньдаг хүмүүс нүүр тулан уулзахаар ямар юм байна? Бие биенээсээ бишүүрхээд байв уу,ккк. Чи зөндөөө бэлэгтэй болсон байна шдэ. Манай блогтой хүн янзтай хүүхэн дээ.
22. amanjinka | 2008-12-07 06:38:13
ингэхэд чи зөрүүүлж бэлэг өгсөн үү хөөе хүний юм авчаал баярллаа гэээд зүгээр явуулчихсан уу хэ хэ
23. gegee (зочин) | 2008-12-07 06:38:59
saak umaa
24. debe (зочин) | 2008-12-07 08:21:03
sonin yum daa egch odoo baranknii hedee l chamd ugch de?
25. nominarisha (зочин) | 2008-12-07 09:50:41
ania irchixsen um bol uulzaxgui utas ene teree aimaar ogson shig sanagdaad baixiin ter xaviar claus maliustai uulzaad l yavchixsan um baina l doo.................
26. embi | 2008-12-07 09:58:39
тэр намжирдаж уудаг умдаанаас чинь нэг татчих юмсан гэж...
27. ZOCHIN *** (зочин) | 2008-12-07 10:45:49
UNSHIW ***UZEW **XARAW ***GORIDOW **mshigee juseiu **마니 먹 구 힘내
28. NOMAD | 2008-12-07 10:51:45
хэдэн өдөртөө л нам юм байна даа
29. ttulga | 2008-12-07 10:52:38
Хээх танилцангуутаа л өгсөн үү?
30. АЯКО = Щ | 2008-12-07 10:54:15
ГОЁИЙМОО
31. GUMP | 2008-12-07 11:38:22
Жаргацан гаруу яасаэн
32. Сувдан эрэл | 2008-12-07 11:44:17
Өө ёстой гайхуулмаар л юм байна шд. Сайн гайхуул. Чад шиг ийм азтай хүн энэхэн банжигт бий бол уу
33. altargana | 2008-12-07 12:01:17
өө тэгээд зураг мургаа тавихгүй яасийн, гоё аниатайгаа зургаа даруулаагүй юм уу...бэлэг ч гэж бэлэг байна даа,сайхан төрөх сайхан юмөө бэлэг мэлэг аваад,хэхэ
34. 3apaa (зочин) | 2008-12-07 12:25:29
Тэр Чааваасд нь гар хүрсэн байгаад үзээрэй чи! Надруу илгээ!
35. erhtsas | 2008-12-07 13:27:55
Яасан гоё юм бэ.

Би ч бас тэгж байгаад аниатайгаа уулзах л байх даа.
36. *NICE LADY* | 2008-12-07 14:19:35
chi neeree aniagaas avliga avaad l taalagdsan huuhnee huneer oluulaad l...kuu neeree jargachihiim aa...
37. claus | 2008-12-07 14:21:52
Монжого: чамайг сонгоцон байгаа шөө..аруун авдар архитай ирээрэй
Делгеен: шингэн юмийг чинь долоож уухаар бас их гэцүү маа...
Соно78: тэгсээн хө
Арабст: мэдэхгүйл дээ асуугаад үз өөрөөс нь
Эмгэн: тайвшир тайвшир...
Ийстсааяд: уг гарбалаа мэдэхэ угы гашила hэн тархяатайби.
Амажинка: авилга биш гэж бодож байна...
Гэгээ: саак саак
Дэбэ: бараак байсан ч надад бол брээнд
Номиннарышь: чи надруу утасаа өгчих.Тэгээд би чамруу дохингуут чи надруу залгаарай..сайхан утасаар зугаалая
Эмбы: май нэг татчих
Зочин: гадаадаар бичээ аяцан байхын. юү ч ойлгосонгүй
Номад: хэлээд юүкэфф
Ттулга: үгүй өгчөөд танильцсан
Аяко: хэхэ
Гаамп: жаргахаар бархуу даа
Сувдаа: Чад мад гээд хүн дооёоолоод байна уу гүй юү..хэхэ
Алтаргана: Арай надыг сайхан майхан гээгүү байгаа даа...хэхэ
Зараа: энэ нэг балиар хар түрэмгий тироор чинь одоо юүюмпээ...?
Засаа: уулзахдаа надыг бас дуудаарай..Гуруулаа зад авнаа...
38. claus | 2008-12-07 14:23:08
Нааяслэйди: хаан шиг амьдрал гэж энийг л хэлдэг байх гээд төөрөөд байвал яахоо ? хэхэ
39. Өвлийн өвөө anjigai | 2008-12-07 14:33:00
Нэг л өдөр аниа минь утасдаад ирж эмийн урагмалтай тамхи, виски хоёроо аваа гэх юм байна даа. Сэтгэл хөдөлчихлөө.

Аан Галавсай мань чам дээр очуул ганц шил Хараа л авч очино шүү. Бигий худлаа бэлэгний эрэмбэ тогтоох гээд байгаарай. Хиа хиа
40. Арима | 2008-12-07 14:36:55
пээш гоё ийн.. тэр сэтгүүлийн нүүрэн дээр бгаа хүүхнийг таалаач. хамгийн лаккк нь л хавтас мавтсан дээр гарсан байж таараа шт :р
41. номин (зочин) | 2008-12-07 14:44:07
утасаа зурвасдсан шүү ... дохиод байвал эргүүлж залгахгүй шүү ...заавал өөрөө залгаарай хэхэ
42. Нүүдэлчин | 2008-12-07 15:01:50
hamgiin goy ni havtsan deere baidag gedeg ch unen shu. nadad bol Pengantin gedeg naad setguul chini taalagdaj baina.
43. leo | 2008-12-07 15:16:19
яаая лайтаймөө. хөөе маньдаа чааваасаа амсуулаарай бас тэр ер бусын тамхинаасаа ганц ширхэгийг. аан тийм бас гайгүй хөөрхөн байрын хүүхэний зураг байгуул хүнд харуулахгүйгээр нэг нуучихаарай нэг сөүл орохдоо захьсан юмнуудаа авышүү
44. Search me duck | 2008-12-07 17:30:07
Хөөх гоё юмөө...
45. ZOCHIN *** (зочин) | 2008-12-07 17:45:37
TA L BOLJ ENE UGUUDIG MEDEXGUI BNA GENEDEE !!!!
46. Mendee | 2008-12-07 18:16:37
ГОЁ ЮМАА. ХҮНТЭЙ УУЛЗААД Л . ТЭГЭЭД ЧИ ХӨӨ ХАРИУ ЯМАР БЭЛЭГ БАРИВ ДАА.
47. claus | 2008-12-07 18:28:33
Анжигай: ээ яахым бээ...ганц "чүнчигнорв" байхад л маньд тас шдээ.
Арима: тийм байх шүү тэ
Номин: дохиноо яадын.
Нүүдэлчин: харин тийм би бас таалаад байгаа
Лео: Ок...
Сэрчмядак: гоёоор бархуу даа
Зочин: ёстой мэдкүүшт. Ална тална ч гэж байгаа муу ? Аятайхан дамшиг вээ ч гэж байгаа юм уу ? хэн мэдлээ
Мэндээ: энийг уншидаа...хэхэ...Уурсаж улайрсан би уралцаж ноцолдох л юм бодоод уранхай дээл, ул нь салцан бахиалаа углаад гараад ирсэнээсээ аягүй аймаар ичиж тас хар нүүр минь чавга шиг улайж чацга шиг шарлаад ирнэ биз дээ...

юүч өгж чадаагүй ээ хө.Бүр нүдний булай болоод сууж байна ээ
48. delgeen | 2008-12-07 18:32:24
galavsai chi neeree dendvv xaramch yum aa naizii maani belegiig avchaad nadad uguxgvi gej xaramlaxiig chini za yaxav gexsen tegen muu naiziig mini xooson butsaagaad ayj bgaan be yadaxdaa neg uut kimchi setgeleesee ugchixgvi yasiin xi xi
49. Гэнэн хонь (зочин) | 2008-12-07 19:58:21
Үлгэр яагаад дунд хэсгээсээ нийх сонин болоо явчив? Сархаднаасаа уучихсан уу? хайрлаад хадгалаад байгаа юу? хэхэ. Энэ олон хүний нүдний хор орохоос өмнө уучихаад тавьсийн байгааддээ. Эс тэгсэн бөгөөс дараа нь гэдэс нь базлаад балрах вий.
Зургаан тавихгүй дээ. Мөөм хавдчихлаа. Одоо горидоо гаргаж өгөөрэй.
50. amor | 2008-12-07 20:53:14
сайхан юмаа..
та 2-той уулзана даа нэг л өдөр....
51. sarnaiha | 2008-12-07 20:55:42
хэхэхэ бод идсэн боохой шиг байна уу нээрэ хө наад ховор нандин юмныхаа ид шидийг үзсэн үү
үзчээд үр дүнг нь нэг бичлэг болгоод оруулчвал ч ...
52. anand (зочин) | 2008-12-07 21:48:38
Ta nartaigaa neg odor uulzanadaa tegjaagaad.
53. claus | 2008-12-07 21:52:41
Делгеен: яадын.
Гэнэн хонь: Гэрийн хаягаа заагаад өгчих.Тэгүүл гэрт чинь очиж мөөмөнд чинь масааж хийж өгөе.
Амор: аанхаа
Сарнайха: боохой болгоод байгаарай. :Р
Ананд: аанхаа
54. Orgil | 2008-12-07 22:07:28
shiltei yumnuud ni taalagdlaa
55. Юки | 2008-12-07 22:14:13
хахаха, юунд нь массаж хийдэг гэнүү... хахахахаха, мээкээмнээ... одоо наа хоёроо уугаалол гэдэс чэн базлаа наачнаа... хахахаха, яахгэж түмэнд дэлгэсий чи...
56. tagnai (зочин) | 2008-12-08 03:36:56
Буцахдаа энүүгээр дайркуу л байхдаа эгээ.
57. Баяраа | 2008-12-08 09:14:09
WoW
58. delgeen | 2008-12-08 09:23:41
galavsai xaramch,xervvlch,gaixuulax durtai xi xi gedesnii em memee gexdee exelj beldsen biz dee xi xi xi xi
59. bolorka83 | 2008-12-08 09:42:17
goe yumaa manaihtai oirhon ym chin housemateteige tsug gert ni ochdog yum biluu
buur ch iluug ogch magad gsn hihihi
aimaar durtai tee
60. ВАФЛЬ | 2008-12-08 13:07:35
Тал бүрийн ашигтай тамхи бас байнаа.
Арын фон төрийн далбаа юу даа... хайхаан.
61. Битмин | 2008-12-08 13:52:45
Блогтой аниа иржугаам уу
Монголд
Шинэ жилд орох нь дээ хө.
62. ТАРЧЛААН... | 2008-12-08 16:19:09
СЭТГҮҮЛИЙН НҮҮРЭН ДЭХ НЬ ДАЖГҮЙ БАЙХ ШҮҮ. УГААСАА ХАМГИЙН СААКЫГ НЬ НҮҮХЭНДЭЭ ТАВЬДАГ Ш ДЭЭ.
63. ТАРЧЛААН... | 2008-12-08 16:19:36
ЗУРГИЙГ БОЛ СЭТГЭЛ ГАРГАЖ АВСАН БАЙНА ШҮҮ .Х ЭХЭ
64. Nyamka | 2008-12-08 16:47:39
сайхан нийтлэл байна хэхэ. зураг энэ тэртэй.
65. amanjinka | 2008-12-09 01:19:01
сайн уу хө
66. Жиргээ | 2008-12-09 04:46:02
Uu neeree uulzsiimuu zuudee bicheedeemuu, goyo bnashd...te
67. huhtolbot | 2008-12-09 15:19:42
хаая оол
баая оол
68. Юки | 2008-12-10 08:28:15
Хөхөө лооол
Хөлдүү лоооль
69. huhtolbot | 2008-12-10 09:51:35
Юки хоол
Юбка гоол
70. Жиргээ | 2008-12-11 02:33:18
urguj avsan agaa irj gaixamshig uzee
71. Agai | 2008-12-11 02:46:37
yasan saihan ym be
72. МОНГОЛХҮҮ | 2008-12-11 09:34:36
Shulsee zalgiad duugui l baiy, ayagui bol ataarhuu ner zuuj medne Yalanguya ter SAAT
73. claus | 2008-12-11 21:33:38
Оргил: тийм шүү
Эмгоо: нээрээ гдс базлаад байгаашд
Тагнай: мэдкүү
Баяраа: Вооов
Делгеен: яады
Болорка: хаусмэт...гэж юүгжаан ?
Ваагий: тхх
Битмин: тхх
Тарчлаан: дотор талд нь бас тасарцан хүүхнүүд зөндөө бсн.
Нямка: хэхэ нийтлэлий ?
Амажинка: сайн хө
Жиргээ: зүүд бишээ
Гөх: чамайг алгаслаа
Эмгоо: эмгэнээ алгасахгүй ээ
Жиргээ: зааааа
Агай: тийн
МонголХүү: Саатыг өөрөөсөө харамлаал хадгалаад байгаа.
74. minnie | 2008-12-11 21:48:21
амжилтоооо Галаус ахааа
75. Pearle Deppsu (зочин) | 2008-12-11 22:50:31
Хөөх, тэр Чааваасаа саваач хөө.
буцахдаа хаагуур дайрах бол тэнд нь отож бэлэг авхиймсаааааан
77. 35 | 2008-12-12 20:53:05
Тэр ОРАНГУТАНГ манай хүрз хартай яас адилхан туучий вэ хэхэ.
78. Дарс (зочин) | 2008-12-15 02:30:04
Тэр шилтэй шидэл нь яадаг эд болдоо.. Хоолой түлэгдтэл зурж ороод, ходоод түлэгдтэл халааж, толгой манартал өгсдөг сайхан эд байж чадаж байнуу??
79. AndaB | 2008-12-15 06:31:40
ГОЁИЙМОО
Надтай хүн уулзадгуйшдээ...чамтай бол уулзаад байхиймаа
80. Mikarito | 2008-12-16 18:01:28
Ховрын юмнууд өгсөн байна шдэ, үүхдэд. :-D
81. blogtoihun | 2008-12-24 22:17:04
Хэ хэ үүгээр юу болоод өнгөрвөө ккк...
Гүй ээ нээрээ энэ Галавсааг дээ....
82. blogtoihun | 2008-12-24 22:19:34
Би бас чамайг болгож өгнөө... гайгүй ... янзын хүнээ минь...
83. mon_rose | 2009-01-01 03:32:42
Za manai klaus saihan arhidaj hm...uguee bayarlaj baina uu he he, shine onii mend hurgie.
84. Lily | 2009-01-05 00:53:48
hehe, hel mel yu boljiinoo
85. molor | 2009-03-18 12:01:08
хэхэхэ, яаж ийм гоё марзан бичиж чаддаг байнаа та нар? зиак сайхан наргижээ, бүүр хорхой хүрчихлээ
86. Cavriana (зочин) | 2009-09-17 02:13:03
Best wishes from an Italian policeman!
(http://www.cavriana1.blogspot.com to see the pirates on the roads in my village)

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Номоо аваарай

энд дарж мөнгө хайрлавал алсдаа чамайг харж үзнээ