Гарчигтай...

За та бүхэн минь сайхан баярлаж сайхан " ёолохьдоо" л биз дээ. Солют буудуулаал шампаанск задлаал айн. Тэнд монголд тас няс тас няс гээл дуу гарах болгонд нь би энд дэв дав гээл байнгын цочоостой, бяцхан атаархаастай.  Би ч бас сайхан баярласоон. Сайхан баярласан ч гэж дээ ажилаан хийж шинэ оноо угтах шив дээ. Ямар ч л байсан энэ жил дээ ажилаар тасарахгүй мөнгийг хүүдийлж өгхийм шиг байна. Овойж оцойтол нь цуглуулаад  нээх хөөрхөн амьдарчих юмсан тэ. Хэхэ хөөрхөн амьдрал гэж яг ямар амьдрал байдын болдоо зайлуул...

Сайханы хажуугаар "сайхангүй" юм бас болсоон. Ажилаасаа тараад гэрэндээ хариад угаалгын машаанруугаа бүхэлээрээ ороод явчина, дараа нь сайхан шөлтэй хоол хийж иднэ дээ гээл биеэ маажаал шүлсээ залгилаал хар гүйхээгээрээ ирээл крантаа онгойлгосон ,ус тасарсан. Юүн нөгөө сайхан ариун цэврийг эрхэмлээд амтатай хоолоор ходоодоо бөмбөгдөх манатай. Шүлснэсээс өөр шингэнгүй болоод  ерөнхийдөө харангадах маягтай болоод явчилаа. Шөнөжингөө нөгөө  эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг ам цагаан хулганыг чинь усанд гүйлгээд ёстой балалсаан. Тэр эвэр сүүл нь тэнцүүхэн төрсөн эзэндээ ээлтэй үхэрээрээ зөөлгөөч гээл амандаа үглээл байх шиг байна лээ. Би ч сонсоогүй юм шиг л байсан. Өглөө сэрсэн ашгүй ус ч ирсэн, сайхан ч дэвтэж авсан.

За тэгээд гэр бүлийн зарим гишүүд, ганц хоёр найзтайгаа жоол  хөөрөлдөв. Шинэ оноо хамгийн түрүүлж угтасан би хамгийн азтай , харин чи арай жоохон азтай, тэр нөгөө өнцөгт байгаанууд нь бүүр жоохон азтай  гээл. Тэгсэн үгүй юм гэнээ. Харин ч сүүлдэж тэмдэглэж байгаа нь хамгийн азтай нь юм байх өө. За за тэгээд ямар ч л байсан хаа хаанаа шинэ онотойгоо золгоцон юм чинь  бүгд л азтай.

Нэг найзын маань баньд нь цэрэгт явах болчоод "өгзөгнөөс дэмжигч" ийг нь булааж авч өмсчөөд, охин нь хадамлах гээд ижийнхээ "мөрнөөс дэмжигч"ийг авч зүүчээд  өгдөгүй гэнэ. Ай даа хүүхэд томрох ч лүд юм даа. За энэ ч яахав.

Манайхан дунд олон сайхан авьяастай, хүсэлтэй хүүхдүүд  байдаг юм шигээ. Сайхан илээч бариач худлаа ярьдагүй лам болох хүсэлтэй хүүхэд байхад, бүр хар багаасаа алиалагч өвлийн өвгөн санта клаус болж ирсэн хэрнээ май гээд үзүүлчих өвлийн өвгөний үнэмлэхгүй хүүхэд хүртэл байхын. Бас сайхан гитар тоглож сурхыг насаараа шахуу мөрөөдөж ирсэн хүн  ч байна. Ах нар нь зааж өгөх гээд бүр аргаа барсышд. Хэдэн утасыг нь чивчиртэл чангалах тусам л хөг сайн ордын байх гэж бодоол чихийг нь мушгасаар байгаад тасалаа хаячина даа. Хуруу гар болхи гэж жигтээхэн. Тэр нарийхан утаснуудыг ачаа татлаганы бүдүүн олс татаж байгаам шиг л байдаг чадлаараа гогдож ирээл харвана. Ингэж татуулсан утас тэсэхгүй нь тодорхой, за тэслээ гэхэд сунаад утас биш хөрөө бол биз дээ. Солгой хүн ч гэцүүч юмаа даа. Энэ мэтчилэн хүүхдүүдийнхээ сурах сонирхолийг дэврээгээд дэмжээд өгүүл цаадуул чинь бас яаахаа алдсан барамнууд биш байх шүү... 

Үнэн худлыг нь мэдэхгүй ч олны үг ортой л байх. Нөгөө алтан гахай жилээр  хүүхэд олж чадаагүй хүүхнүүд энэ үхэр жилд даагаа нэхээд үзэхэд гэмгүй гээд дээгүүр шивэр авир гээд байна лээ шүү.  Баараггүй батлагдсан  болоол ийм яриа гараа байлгүй  базарваань.

Сэтгэгдэлүүд:

1. huhtolbot | 2009-01-02 09:40:39
1т шинэ оны мэнд
2. cacharel | 2009-01-02 09:42:46
2т шинэ оны мэнд
3. bataa123 | 2009-01-02 09:42:52
за андаа шинэ оны мэнд шүү

сайхан баярласан биздээ
би бол нэг сайхан шадар цэрэг эсүүл бөх болхыг мөрөөддөг байждээ

за ер нь нийлүүлээд бодуул шилийн сайн эр гэх үү дээ /одоогийнхоор бол нэг малын хулгайч юмуу даа хахаха/
4. Баяраа | 2009-01-02 09:55:09
Сайн уу? харин өглөөгүүр нэг хүн лам болох юмсан гэчихсэн явж байсийш дээ энэ хавьд
5. altargana | 2009-01-02 10:01:50
сайхан баярласан уу...за бараг хамгийн сүүлд шинэ жил тэмдэглэсэн би хамгийн азтай нь болох нь ээ, хэхэ амны билгээс ашдын бэлэг
6. Mendee | 2009-01-02 10:06:18
шинэ оны мэнд
7. nekee | 2009-01-02 10:27:13
7-д шинэ оны мэнд
8. nekee | 2009-01-02 10:29:50
энэ хэдэн блогийг чинь умшаад умшаад явчийнаа хэ хэ үзээ үэээ гарлаа шөө
9. ВАФЛЬ | 2009-01-02 10:33:33
Баавайдаа шинэ оны мэнд...хэхэ
10. Өвлийн өвөө anjigai | 2009-01-02 10:55:32
Хэ хэ. Манайх бас усгүй наасан. БАлай юм билээ.

Шинэ оны мэнд
11. amor | 2009-01-02 11:02:05
яадаг ус вэ!!
хиртэйгээ шинэ ондоо орциймуу? баларсаан тэ..
шинэ оны мэнд!
12. erhtsas | 2009-01-02 11:08:28
Шинэ оны мэнд!!!

Агаа минь ажилсаг шаавай байж шинэ ондоо олз омогоор дүүрэн байх нь ээ. Харин тэр ус тасардаг л муу байна даа, гүй ээ тэгээд тэр хөгжил цэцэглэлтэй сайхан улсад чинь бас ус тасрана гэж байнаа??? та нарын хэлдэгээр истоо сонин юмаа. хэ хэ хэ
13. erhtsas | 2009-01-02 11:09:20
Энэ эмээгийн зураг харахаар бурхан болсон эмээгээ л харах шиг болдог юм
14. МОНГОЛХҮҮ (зочин) | 2009-01-02 11:12:12
За хаана ч угтсан азтайдаа шинэ оноо. хэ хэ Баярын мэнд
15. uksus (зочин) | 2009-01-02 11:13:28
ax ajlaar tasrhgui mungu ih huraaj baigaa bol sain l baina.Ajil ih muu baiga sonsogdood baisan. shine onii mend.
16. ВАФЛЬ | 2009-01-02 11:15:06
үнсий... хөвүүнээ
17. Болжмор | 2009-01-02 11:38:38
Чивчиртэл чангалаад байхдаа яахуу дээ...энэ хүүхэд бүткүү ээ...хайн
18. claus | 2009-01-02 12:19:05
Эхний хоёрыг алгаслаа...
Бдүбта: хаха..их сайхан мөрөөдөлтэй хүү байна
Баяраа: харин тийн би бас тэр хүнтэй таарсан
Алтаргана:амны ч билэгтэй ашдын ч билэгтэй хүүхэндээ чи
Мэндээ: мэндэээ
Нэкээ: баярлаа баяртай ..хэхэ
Баафли: басгандаа шэнэ оны мэнд
Анжигай: хэхэ танайх бас уу? Тйим үед л ус чандмань эрдэнэ гэдэг үгний утгыг ойлгосышд.
Амор: хир бишээ зүгээр хөлс байхгүй гсн :Р
Засаа : хорвоогийн сонин ямар барагадах биш дээ
Монгол хүү: өдрийн мэнд...хэхэ
Уксус: цууны нэртэй хүүгээр сонин юү байна даа...өө янз бүр л байх шиг байна энд тэнд.
Баавли: үнсий
Болжоок: ккк
19. cacharel | 2009-01-02 12:26:49
Яааандраа яассс муухайен .

Надыг нээрээ утасаар ярьж инэээсэээрэн байтал ерөнкийлөгч ах үгээ хэлж дуусааад шинэ он гарцышт тэхлээр би одоо энэ жилжин утасаар ярьж инээх байхдаа тэ .
20. Баяраа | 2009-01-02 12:31:47
Чачр -аа чи нэрнийхээ утгийг заагаад өгчөөч дээ
21. cacharel | 2009-01-02 12:32:41
Ёоооохы шаааадкууу .
22. huhtolbot | 2009-01-02 12:33:39
Би тайлбарлаж өгий, үнэртэй ус байдым байна лээ.

Галавсай чи барагтайхан байгаарай
23. cacharel | 2009-01-02 12:35:31
Эээ та яааажаагаан хэлкүүүл байхкууу юүгжаагаа нь тодорхойгүү байх чэн гоё ш т .
24. erdene_ujin | 2009-01-02 12:36:03
найзын минь банди гэхээр буруу ойлгочих шахлаа нүгэл гэм. шинэ ондоо бичсэн бүхэн чинь кино шиг нүдэнд харагддаг байх болтугай. бас өнгөтөөр шүү
25. Битмин | 2009-01-02 13:16:53
Зиа андад шинэ оны мэндийг ХХҮРРРГЭЕ.
Сүүлийн үгийг цэргүүд ооптоороо жагсжугаад хэлж байгаам шиг уншаарай хө.
26. 35 | 2009-01-02 14:21:38
Сайхан баярласнуу?
27. ВАФЛЬ | 2009-01-02 14:24:04
хаха, Гөхөө... барагтайхан байгаарай гэдэг үгийг би шинэ жилээр нэг хүнд хандаад мэндчилгээндээ оруулаад илгээчихсийн ш дээ.

Гоё үг тэ?
28. 35 | 2009-01-02 14:26:16
Чааандра гээд цууны күчил гарцан байнлээ цаачэн хахаха
29. Бовь Бодь Юки | 2009-01-02 14:31:27
Базарваань
30. xoxotushka | 2009-01-02 15:18:08
shene oni mend :*
31. Quietwater | 2009-01-02 15:34:05
Шинэ оны мэнд.
32. mami | 2009-01-02 23:47:18
шинэ оны шиниййн хоёрны мэнд хүргиййй
33. erhes (зочин) | 2009-01-03 09:05:19
shine onii mend nadad @ bichne gesen yasan be? bi huleegeed baigaa shuuuuuuuuuuu
34. *NICE LADY* | 2009-01-03 17:19:14
шинэ оны мэнд. Үхэр жилд эхнэр авч хүүхэдтэй болохгүй юу, найзаа чи...
35. amanjinka | 2009-01-03 21:12:03
шинэ оны мэнд
36. 35 | 2009-01-04 20:46:11
http://uranzurag.blog.banjig.net/
37. Callalily (зочин) | 2009-01-05 00:42:06
hehe, shine ond usaar tasrahguiee gsn ba aa, zurhai deer
38. 4515 | 2009-01-07 13:36:02
Тэр сүүлийнх нь гитар сурах гэж байгаа нөхөр нь надтай тун адилхан юм байна өө... Би ч удахгүй нөгөө багшаараа загнуулж эхлэх байх дөө
39. Орнелла | 2009-01-07 15:08:41
Сайн уу, Клаус хубуун! Хайхан л наадсан байхыш. Дав дув хийгээд л, кики
40. Жиргээ | 2009-01-08 01:37:13
Xush yanaa, aldas yum be, bi end seegii uldeesen l baimaar yumdaa.
Shine onii az jargalaa! URGUMUL ax minu
41. хундага (зочин) | 2009-01-08 19:50:27
шинэ оны мэнд хүргэе, сайхан залуу Клааус!
42. Жиргээ | 2009-01-09 02:01:49
Xundaga yagaad manii axad xand xayaad bnaa, umguuldug duuteim shoo
43. Myrlin | 2009-01-09 19:50:03
Сайн уу?
Шинэ онээ мэндэ.
44. claus | 2009-01-10 19:04:29
Гахраал
Баяраа
Гөхөө
Эрдэнэ Үжин
Битмин
35
Вафли
Эмгэн
Хохотушка
Мами
Эрхэс
Нааяс Лэйди
Амажинка
Колалили
4515
Урнаа
Жиргээ
Хундага
Мирлин нартаа умгар гэрт минь зочилсонд баярлаа... дараа дахин ирээрэй
45. lover_girl (зочин) | 2009-01-10 19:08:17
Би бас зочилж байнашд яах гэжээнэ
46. Баяраа | 2009-01-10 19:15:29
чачр- юун сүртэй хогов чи яав л гэж ах нь үнэртэнд бас дуртай
47. хэлтэрхий (зочин) | 2009-01-10 19:25:40
шинэ оны мэндээ Клаус
48. bubee (зочин) | 2009-01-10 22:50:16
Shine on huuchirsan ch gesen shine oni mend shuu. Saihan bayarlasan biddee. Mani yahuu ger zuuraa l ...

Tegeed yer ni ymartai ch shine on temdeglesen l bol ih baga ni hamaagui aztai l bdg yum shig vainelee keke
49. Юки | 2009-01-15 19:41:58
Бүбээ чи яагаад гэр зуураа байгаан гсн, хэхэ, хэрэгт дурлаа наассс, ажилдаа яваач чи...
50. Жиргээ | 2009-01-16 02:53:55
Manai Galavsai galavsaindaa gaxchuu, gaaguu edgedeggui biruus tuschuu
za xurdan edgeerei.
51. Орнелла | 2009-01-16 20:39:31
Олон блогтой хубуун ээ, чамайг алсдаа харж үзэж мэднэ гэж горьдоод л мөнгө хайрладаг юм бил үү гэж бодсоноо маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэг үг санаанд ороод оо
52. Орнелла | 2009-01-16 20:41:19
Хүүе тэр Галавсай гэж чи байх нь ээ? Айн?
53. zangga (зочин) | 2009-01-24 12:25:14
Sain bainuu Claus ahaa tanii blogoor orj ireegui ih udchihjee bichleguudiig unshij elgee hushtul ineelee hehe. ta min haa bainaa Mongoldoo yu So-do yu?
54. claus | 2009-01-25 13:13:56
Ловер гиорл: мэдкүүм даа яалгамар байгаагаа тах элж айлдана уу
Баяраа: жоол охины тархи эргүлэх гээд байна уу
Хэлтэрхий: сайн уу хэхэ
Бүбээ: сайн уу
Эмгэн: сайн уу
Жиргээ сайн уу
Урнаа: Жааа Галавсай гэж би юм аа
Заннга дүү: за ёстой сонин хүн зочилсон байншд сайн уу дүү. Ах нь гуулин улсдаа л байна дөө.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Номоо аваарай

энд дарж мөнгө хайрлавал алсдаа чамайг харж үзнээ