Би нь сайн та нар минь сайн л биз дээ. Зунаараа шахуу өвөлжидөг манай энэ хавиар зуд болоод байгаач юм шиг үгүй ч юм шиг. Өчигдөр уржигдархан зүгээр байсан тэнгэр хангай өнөө өглөө сэртэл өвдөгөөр татам цасаар дараад зам харгуй хунгарлаад төмөр хүлэгтэнгүүд түг түг гэлцээд авто зам нь агаарын замтайгаа саатаад гэцүүл байх шиг байна. Уг нь энэ нутгийнханаар бол хаврын эхэн сар нь өнөөдөрөөс эхэлж байгаам гэсэн. Тэнгэр хангай нь андуурчив уу тэмдэглэж хөтөлсөн хуанлигаа буруу зурчивуу эднүүс.
Баргийн юмыг зөрүүлдэггүй баараггүй яг хийдэг улс юмсан иймэрхүү юман дээр зөрүүлнэ гэж байхгүй биз дээ. Жил сарын зурлага, өдрийн өнгө энэ тэр мөрүүдийг нь хэн нь зохиож, хэнийхээ зааснаар явдын болдоо. Мэдээд авчуул өөрийн орны хар шар зурхайчидтайгаа уулзуулчих юмсан гэж бодхым. Хэзээ цагаан сараа тэмдэглэхээ мэдэхгүй хэд хуваагдаад хэрэлдэж талцаад байгаа манай хэдэд өөрсдийн арга туршилгааасаа , судалсан мэдсэн зүйлээсээ хуваалцаад чиглүүлээд өгчихгүйл байх даа. Хэзээ тэмдэглэхээ үнэхээр мэдкүүн бол халиндаар хөтөлдөг хэдэн хүүхнүүдээсээ асуучуул ян тан биш юмаа гэхэд ядаж дөхүүлээд хэлчиж мэдхээр л байх шөө. Ай мэдкүү, яадын байгаан, яаж шуу баярладын байгаан.
Жил жилийн хавар жирэмсэн олон хүүхнүүд манай төрхийг зорьсоор маш олноор ирдэг дээ гэдэг шиг жил бүрийн өдийд энэ нэг баяраас болж үстэй үсгүй хар шар зурхайчид нь миний зөв чиний буруу гээл хөлөө чийлцээл өрсөж мундаг нь болчих гээл. Өнөө хэдийгээ дагаал манай хэдэн борчуул нь ийшээ ч нэг дагаж манраал тийшээ ч нэг хуйларч гүйлдээл эцэс сүүлдээ хэнийг нь дагахаа мэдхээн байгаад тэс өөр өдөр есөн сарын нэгний хичээлийн шинэ жил юмуу эсвэл барилгачидын баяртай давхацуулж хийе ч гэж байх шиг. Хөл толгойг нь алдуудсан хөгийн ч баяр болдоо.
За яахав төдийд өдийд тэмдэглэх нь дүүр ч гэж бодход. Хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй бэлэг гэж юмаа нэгнээс нь авч нөгөөд гар дамжуулж өгөлцсөөр байх уу ? Нэг нөхөр айлд ороод гарах болход нь гялгар ууттай юм өгчил дээ. Айлд ямар бэлэг өгсийн гээл авангуутаа задлаад үзэлтэй нь биш гээд гэртээ хариад үзтэл өрөөсөн гуя нь байхгүй эмэгтэй хүний тирхо байхаар нь авдарлуугаа чулуудчина биз дээ.Уг хүн нь эрэгтэй хүн байсын байна лээ зайлуул. Орж ирэх нэгэнд өгчих гэж эхнэртээ захиа биз аягүй бол. Цааш хичнээн хүний гар дамжисан болдоо тэр тирхо.
Том сүүлтэй ууц л тавихгүй бол харамч нарийнаараа цоллуулаад дараа жилийн цагаан сар хүртэл тэр хавийнханы амны зугаа болно. Тарга тэвээргийн төлөө бус тоо толгойн хойноос хөөцөлдсөөр турсага болсон хонинд ямарных нь тэвэр дүүрэн сүүл байхав дээ.Сүүл томруулдаг гильцрин байвал сүүлгүй хэддээ шахах юмсан. Ноосноосоо салсан "нохой сүүл" яваандаа ямааны годон шиг юм үлдчүүл хүний нүүр харж чадахгүй хаашаа харж үхнээ таминь ээ. Сүргийн манлай хичнээн хуц маанээ бадмээ хоом болох болдоо.
Малчидын баяр цагаан сарыг ямар баяр болж хувираад байгааг мань ойлгохоон байгаад уджээн оо.
Хэдий хүний нутагт байгаа ч гэсэн худлаа үнэн тэмдэглэмэр болхым оо. Хоёр жилийн өмнө билүү дээ хэдэн найзуудтайгаа монгол хоолны газар ороод хуушуур хэдийг захиалваа. Хэсэгхээн хугацааны дараа хорчигор голдуу харавтар өнгө зонхилсон хориод хуушуур хоёр тавганд ижил хэмжээгээр хувааж өрөөд өмнө минь тальбиваа. Хурдан түргэн үйлчилгээтэйг нь гайхаад магталаа... Баярлаа, манайх ер нь бусад ижил төрлийн гуанзнаасаа хамгийн гайгүй "пээчтэй" нь шдээ...Өө тийм үү... Хуушуурных нь жижхэнийг өхөөрдөөд, яасан хөөрхөн жижхэн юм бэ ? ... Юү яриад байгаан, стандарт хэмжээн л энэ шдээ. Хажуу гуанзруу ороод хэмжээг нь харьцуулаад харахгүй юү... Зоо зоо \стандарт хуушуур ямар хэмжээтэй байдагийн бол\






Сэтгэгдэлүүд:
залуу байхад 50 бууз хөнгөхөөн явуулдаг байсан одоо ч 48-49 -с хэтрэхээ байсан байна лээ шүү
худлаа худлаа ккк
Цагаан сар болж л байна ш дээ юу нь сонин байна?
чи өөрөө сонин байна нэр чинь 35 хан бууз иддэг гэсэн үгүү?
Цагаан малгайгаа хазгай духдуулааад...
заза мэдкүе мэддкүү... гадаа хүйтэн байна
Цагаан сараа гэж миний дуртай л баярын нэг дээ
Хуушуур, бууз яриад л шнинийн 3-нд уг нь ярьдаггүйсэн, цөвүүн цаг ч айлслаа даа, энд тэндгүй л өлссөн хүүхдүүд, бүүр түүхээ ярьж, сэтгэлээрээ цадаад, 35, 48, 49, 50, 70-г идээд сайхан байсан даа гээд л.
Малтай хүмүүс нь золгоод 3 хонов уу даа, харин машаантай хэд нь сарын дараа самбартаа мөргөх гэдэг үнэн байх аа, тавьтаргүй тарвага олширхоор дошоо, тэнэг ноёд олдохоор аймаг, улсаа бардаг гэдэг. төөрөөд талийсан төрийн минь сүлд өршөө.
xuluu chiiltseed bxdaa yaxuudee
uruusun guyagui tirxo kx...kx...kx...
sariin kalendari xutuldug xuuxnuudeer zurxaigaa ya genee...kkk...
za tegeed tsagaan sariin anxnii bichlegiin bayasal ilgeelee:
өнөөдөр чинь нээрээ зарим хүмүүсийн цагаан сар эхэлж байгаан байнашд тэ...нэг ах л манайхныг өнөөдөр хийгээрэй гээд байсан хийсэнгүй ээ
Ууцын хувьд манайх лав өвчүү тавьдийшд, Дараа нь идэх юмтай,
Маньд л ашигтай баяр болоод байна.
Өнөөдрөөс тэмдэглээ эхэлцэн.
Уугаад явжийна.
Тэгжугаад 2 сар гаргаад ахиад уугаад эхлэнэ дээ.
Вагоноос хоцорсоон, дараа жилийн наадам ч юу байхав, хүлээнэ ээ,
тэр дууг зөндөө сонсож байгаад гарсан, одоо дахиад тавьж болох уу? эмэгтэй хүн дуулаад байсан байхаа
basgan eslov..
Tanai hutagaar soni uotai ve?
Sar shinedee saihan shineleerei.. :-)
Za saihan shineleerei
Tand er xunii bayariin uur amisgal uleegeed garlaa shoo, unjii
Сэтгэгдэл үлдээх: