Одхүү би одноос ирсэн хүү...

Амархан сайн байцгаан уу ? Үгүй мөн та хэдийгээ санаж байна гэж жигтэйхэн. Алив ах дээрээ  ирж үлгүүл, сахалтай хошуугаараа хэд сайн үрж өгөмц. Хэнээс ч билээ дээ нилээн дээхэн сонсож байлуу уншиж байлуу яалаа бас мартарцаржээ. Сайн блогчин сардаа нэг бичлэг оруулдаг юм гэхээр  нь саваагүйтэж үзмээр санагдаад сар гаран салхи оруулсангүй. Өглөө бүр блогоо шалгаж  өөрийгөө тандаж биеэ чагнавшив. Өнгө орж өөрчилөгдөөд ухаан сууж сайжираад байгаа юм лав ажиглагдсангүй. Хамарт минь элбэг багтдаг байсан тэр хөөрхөн мойног хурууд минь keyboard дээрх хамаг том Enter хноопыг хүртэл онож ядан товшиж, хөдөлгөөн нь эрс удааширсаныг эс тооцвол  энэ онол худлаа болохыг өөрийн биеэр нотлов. Онол практик хоёр амьдрал дээр зөрөх үе гардаг л юм байна.

Цаг хугацаа гэж мөн хурдан юм аа.  Гурван сайхан андтайгаа хавсайдаж Худалч Хүүхдүүд гэж нэг сайхан тэмцээн анх зохиож байсан юм. Олон ч блогчид оролцосон доо. Анхных болоод ч тэрүү оролцож байгаа блогчидын маань идэвхитэй байсан гэж янзтай. Үг хэл гэж сумаа сум. Бичиж барина ч гэж лут. Зарим нэг нь бүүр "Гурав Ди" хэлбэрээр бас товойлгож бичиж байсан санагдаж байна. Түмэнд зартай олонд цуутай мундаг мундаг худалчууд бас ирсөөн. Баараггүй үнэн яриад байгаа юмуу даа гэтэл худлаа залж байх жишээтэй. Баргийн юманд итгэдгүй байцаагч нар хүртэл итгэж байсан гэхээр ямархуу хүмүүс байсан нь тодорхой байгааз. За за болий, ам халаад хаа хамаагүй юм цуурж байгаад түрүү жилийн түрүү магнайгаа хэрэгт хийх гэж байнашд. Түй түй түй... энэ жилийн баян ходоодонд орж хар цагаан хэл амаа тэнцэтгэ.

Тэгсэн сайн нөхөд санаагаараа гэж энэ жил Худалч Хүү-г ахиад зохиож байгаа юм байна. Та нар минь миний хоёр андын энэхүү наадаанд идэвхи чармайлтай оролцохыг урьж байна. Тэмцээний " эрүү  шүүлт, шүүгч яллагч" энэ тэр дээр бол санаа зоволтгүй. Дандаа улсын сертификаттай шүүгч  нар байгаа. Мэдээж зуун "ухна" уралдуулж байгаам чинь түрүүлсэн "ухна"-ыг шагналд тодорхойлох нь дамжиггүй.Их лөндөр шагналтай юм дуулдана лээ. За өндөрдлөө өндөрдлөө гэхэд надаас нээх өндөр гарахгүй байлгүй. Хүнээс өндөр шагнал ч гэж юү байхав. Мөн шагналын сан ман, хэзээ яаж олгох талаар надаас асуугаад дэмий байх шүү. Би ч бас мэдэхгүй. Харин цаг зав юү болж байна ,нээнтэг нь таарвал нэг юм сараачаад явуулюу гэж бодож байгаа.

Орлоцогчидынхоо "царайг нилээн харна" гэж байна лээ шүү цаадуул чинь. Нэгэнт  л өндөр шагнал амлаж байгаам чинь оролцогчоо ч бас өндөр шалгуураар шалгаж байж авах юм гэсэн.  Одоо би яанаа царай муутай гэж санаа зоволтгүй. Далдын хар малгай өмссөн биш тэд юугаа мэддын. Гадаад дотоодоор явж галуу шувууны мах идэж үзсэн , таван орны хэлтэй дээрээс нь далайн гахайн хэл мэддэг, Кээмбриджийн их сургуулыг, КТМС-ыг зэрэг дүүргэсэн ,одоогоор  дэлхийн эдийн засгийн хямралын гол зангилаа болсон Монгол улсын төв банкинд ерөнхий сөгдүүлэгч/зөвлөх/-өөр ажиллаж байгаа гээл жоохон бүлтэрчихэд л бараг л ялаг ч болно доо. Та хэддээ л гэж энүүхэндээ хэлхэд.

Жич: Түрүү жилийн шагналын талаар өгнө өгөхгүй гээд комиссын гишүүд хоёр хуваагдчаад байгаа тул асуудлыг дахин авч хэлэлцэхээр хойшлуулсан болхыг энэ дашрамд дуулгахад тун их таатай байна.

Комиссын дарга асан: Гэзэг ороогч.

Сэтгэгдэлүүд:

1. cacharel | 2009-03-24 13:37:24
Сайн. Сайн байна уу? За нэг үнцүүлээд гарлааа гэжжж ккк . Тэр баруун дууд буланд хамараа ухаад зогсжоогоо хэний?
2. *САЙХАН САНАА* | 2009-03-24 13:46:16
ххэхэххэ.. шагнал авах хороо, эсэргүүцэх хөдөлгөөн байгуулсан байсан.. шийдэгдээгүй байна уу тэ. хэхэххээх... за үзээдэхий байз.. би ч их үнэнч хүн дээ
3. Я.ОДГЭРЭЛ | 2009-03-24 13:52:19
ӨГНӨ ӨГӨХГҮЙ ГЭЭЛ ӨМНӨХ НЬ ШИЙДЭГДЭХГҮЙ ЯВСААР ДАРААГИЙНХ НЬ ЭХЛЭХ НЬ Л ДЭЭ.
ЯГ Л СОНГУУЛЬ ШИГ.ККК К
4. МОНГОЛХҮҮ | 2009-03-24 13:56:57
Bultreenii danshigt oroh beltgeldee garchihsoon
5. ВАФЛЬ | 2009-03-24 14:05:36
шар үстэй муухай сахал уу? гацар хорсгочихлооо... цаашаа.

Дүү, тэр хөвүүн чинь Баавай болой. Кэйбордны товч онож цохихгүй байна гэхлээр нармайгаа онохоо үзэж зогсоо нь тэр...

Практикатай хөвүүн дээ, хаа очиж...
6. erhtsas | 2009-03-24 14:19:02
Худлаа ярих чинь их л амархан юм шиг хирнээ бас цагаа тулахаар ийх хэцүү эд байна лээ дээ. Түрүү жилийн тэмцээн ч сайхан болсоон сайхан болсон, даанчиг түрүү магнайдаа бэлэг сэлт, шагнал энэ тэрийг нь өгөөгүй л жаахан тусгүй санагдаад байлуу яалаа. кккк
7. Битмин | 2009-03-24 14:22:42
Байлдаад гарюуу л гэсэн бодол тээж явна даа.
8. Ууудам | 2009-03-24 14:38:17
хэ хэ. Даян дэлхийн худалчууд нэгдэгтүүн.
9. amor | 2009-03-24 14:49:21
амар сайн бна уу? амьд мэнд бна овоо доо..
дүү нар сахал үсэнд үрүүлнэ биз, дээр доороо хэн нь орохоо бид 2 шийдсэн болохоо миний хүү духаа нааш үнэрлий дэ.

тэр худалчууд гэдэг чинь бас хөөрхөн шүү, нэг хэсэг л эргэлдүүлдгийн тэрүүхэндээ..
олон түмэн оролцоосой, ов мэх цаг зав зохицвол орноо гэж худлаа бурахаас..
10. bi_banjig | 2009-03-24 15:28:58
нэгэнт худалчийн тэмцээн тул шагнал амлаад өгөхгүй байх нь аргагүй буюу...
11. amg@@ | 2009-03-24 15:46:54
Хаха тэр 3 дахь охин сайхан хэллээ.
12. Жиргээ | 2009-03-24 17:09:30
sainuu agaa!:::unerluulii

Xudal yarix nugel gediin za!
13. tagnai | 2009-03-24 21:12:18
Мань бас нэг юм сойюу л гэж боджугаа. Бүх андуудда амжилт.
14. lover_girl | 2009-03-24 21:17:05
Шагнал өгдөггүйн бол оркүүэээ
15. Болжмор | 2009-03-24 21:24:12
Сайн уу....за бүгдээрэнд нь амжилт овоо хөөрхөн инээх нь дээ...
16. erhes (зочин) | 2009-03-27 11:27:07
hi Claus. Ene tsemtseend odoogoor nad shig blog hutuldeggui bolovch yavaandaa blogchin bolno gesen huseltei, unshdag uravgar, setgegdel bichdeg segsgeruud n oroltsoj boloh nuu hoo?
17. claus | 2009-03-27 17:23:17
Качраал: Агаа нь байгаамаа
Сайхан санаа: тэгээч хө. үнэн ч хүн л юм дуулгана даа
Одгэрэл: сонгогч та сонгуульдаа идэвхитэй оролцоорой
Монголхүү: амжилт
Ваагий: тэгээл худлаа хүн онгироогоол
Засаа дүү: юүн шагнал хэхэ
Битмин: мань ч бас
Уудам: харин хичнээн худалчууд байдын болдоо тэ. Бүгд л ирээсэй билээ.Сайхан болох байх гэж бодож байгаа.
Амор: Гэхдээ би дээр нь гэж тохироо биздээ
БиБанжиг: ёстой үнэн хэллээ дээ
АмгӨӨ: хэхэ
Жиргээ: хэн тэгжийн?
Тагнай: хичээнэ шөө андаа
ЛовэрЭмээ: орчооч чи
Бульжамор: хөөрхөн инээх ч бас хөөрхөн шүү тэ
Эрхэс: сайн уу. бүх талаар нээлттэй чөлөөтэй гэж наадмын комисс айлдана лээ.

За эрхэм хүндэт нөхдөө та нартаа амжилт хүсэж байна
18. Галдан | 2009-03-27 19:29:00
Нулимсаа арчих алчуур элгэн дээрээ тавих күүтэн жингээ бэлдээд хараад күлээгэд л сууж байя даа.
19. *NICE LADY* | 2009-03-28 19:07:43
hudalchuudad amjilt husie.
ingehed sahal chine muuhaim bnaa, unsuulehed hatgaad.....
20. blogtoihun | 2009-03-29 19:14:02
kkkkk
21. mami | 2009-03-31 04:50:31
сайнуу хххххаааа, хаагуур хамраа малтаж гүйгээд байгааан..энэ зураг хэзэээний зурагав? огтхон ч өөрчлөгдөөгүү байна шөөө ххх минь
22. ss_gogo | 2009-04-01 14:10:56
Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ
Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
Тас тас инээ, татаж унатлаа инээ
Нүд дүүрэн инээж
Нүүр дүүрэн баясаж
Зүрх дүүрэн мишээж
Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай!
23. Altan-ord (зочин) | 2009-04-12 08:23:29
ene neeree vnen muu garuu gui yu,iim zurag haanaas oloo ve,udurt hed hed orj irj ene naiziigaa harah yum daa.
24. Жиргээ | 2009-04-13 16:06:26
ene xuniig xarsan xun bna oo!
25. mami | 2009-04-16 04:30:07
харсааан Жиргаа, хажуу хашааныхаа Хажид эмгэний ганц охинтой дэр ниййлүүлсэн шда
26. Жиргээ | 2009-04-16 04:44:41
Mami chi xun xayaj alga bolchood...yamar muu medee duulgana ve?
Xajid emgenii oxin chini teed nadaas iluu bantan buurunxiildug bolj taarlaadaa
27. mami | 2009-04-16 04:54:41
өө Хажид эмгэний охин чинь тэр сумдаа л сүрхий бантан имэрдэг нь гэнэлээ..гэснээс жиргаа хө дурлалаар сонин юутай. хуучлаяа хөгшөөөн
28. Жиргээ | 2009-04-16 05:02:43
CHIMOO GERT IRJ XUUCHLAXGUI,
cham shig soxor durlaagui ee, taivan uzii shoo! BLOOXOO xutluud l....cham shig durlaldaa xinshuu unertuuleed l...blooxoo tas xaagaad l....chi neeree sindroomtoi durlaj bgaa shuu!
mun uu!
29. amanjinka | 2009-04-20 04:07:55
хэ хэ


сайн уу андаа?
30. ttulga | 2009-04-27 21:22:04
Ойрд үзэгдэхгүй яагаав? Ажил амьдрал ок биз дээ
31. Орнелла | 2009-04-29 22:55:23
32. Орнелла | 2009-05-05 07:10:12
Мэнд үү, Халавсаак хубуун? Хавьд харагдахгүй хаа одоо вэ?
33. Догшин ХАЙРХАН... | 2009-05-05 11:09:19
Даншиг нь хаагуур яаж болсиймлоо. БАнжигаараа бултаараа л хийхгүй гошин гошин блоогспоооооооооот нтрлүү урвацгаачих юмаа. Та одоо комиссын гишүүн байна даа. ББлогоороо лдагная гээд ам хэл муруйж үзэхгүй. Сүртэй хүчтэй хүн байна даа үг юунд чинь оосорлогдох асан баймааж...
34. lover_girl | 2009-05-09 09:47:40
Хөөш Одхүү хэзээ одноосоо ирэх гэж байгаан?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Номоо аваарай

энд дарж мөнгө хайрлавал алсдаа чамайг харж үзнээ