Хүн ээ гэж... Нялх нялзарай байхдаа өлгийн дотроо хүнд хөнгөөр биеэн засж даавуу тэсгээдгүй байсан гэж ижий минь хааяа ярьдагсан. Мөөмнөөсөө гараад мөлхөдөг болоод ирсэн биш бойтогны хоншоор өмдныхөө өвдөгийг тэсгээдгүй байсан шдээ чи гэж аав хааяа хуучилдагсан. Арай жаахан томроод арьсан бөмбөг өшиглөж гэртээ ч гангараанд ч угладаг ганц муу бажинкныхаа хоншоорыг нь цоолж улыг нь хуу татсан ч тоосон шинжгүй тоос татуулан гүйдэгсэн. Орж гардаг хаалга хажууд нь бэлээхэн байхад олби оготоно шиг онгорхой цоорхойгоор нь чихэж шургалан хувцас хунараа онги татаж урсан ч улам зүтгэсээр гараад явчихдагсан. Хашаан дээгүүр муур шиг дүүлж харснаа чулуугаар нүүлгэж байсан цаг үе саяхансан. Тоглож наадаж л байвал сайхан байдаг балчир нас сайхаан.
Ёоо уянгалаад худлаа болоо явчилаа. Чухам яруу найргийн шидийг үзүүлэх гээд байна гүй юү айн би. За тэр яахав. Нээрээ л хүүхэд нас ийм сайхан байсан байна шүү дээ.
Цагийн сайханд шүү дээ... шүдлэн нохой ч дийлэхгүй булууны ясыг бул мэт гучин нэгэн цагаанаараа бяц бяц няцалж гурил болтол нь тээрэмдээд банхардаа өгдөг байлаа гэчүүл худлаа залсан болох байх даа. Мэдэх нэг нь мэднээ намайг. Харин одоо яаж байна. Зөөлхөн юм, зажлах нь хүртэл цөөхөн юм гээд цагаан будаа агшаагаад таван ширхэгийг үмхэлээ гэхэд талыг нь залгиад талыг нь буруу хоолойруугаа оруулаад буцаагаад гаргаад ирж байна. Идэш яльгүй ихдээд ирвэл гэдэс гэж тогоо шиг болтолоо цэрдийгээд өдөр шөнөгүй биохий ялгаруулах нь тасалгааны амьтадад таагүй санагдана. Шимтэй юм гээд сүүлний өөх хэдийг огтолоод сүүтэй цайндаа хийгээд дөнгөж ойчиж сортол онгорхой байсан цонх саваад огли үсэрч би цочоод аягатай цайгаа чулуудчиж байна. Зүгээр ч нэг чулуудчихгүй заавал нэг юм замд нь ононо. Тэр нь хагарч хэмхэрэхдээ амархан хамгийн хэврэг зүйл байж таарна. Ээ халаг минь ээ халаг минь. Сандарч очоод хамаад авлаа гараа эсгэнэ. Хамаг цусаа юүлээд нүд бүрэлзээд чих шуугиад тархи эргээд тас гэдэргээ саваад ойчино.
Сархад чи савнаасаа бусдыг дийлдэг гэлүү сачий чинь хүрвэл намайг унгаадах гээд шанага шанагаар залгилдаг саваагүй нас ард хоцорчээ. Үхрийн нүд шиг юмаар нэг л тонгойлгоол хэл ээдрээд хөл орооцолдоод өнхөрөөд өгдөг болсон байна лээ. Өглөө сэрээд хаагуур явж юү хийж юү ярьсанаа санахгүй нөхдийн баалсан бачим үгэнд баахан ичиж улайсаж байх жишээтэй. "Кола"-наас өөр юм уудагүй найзыгаа вино уугаа юү эсвэл пиво уугаад байна уу аан коланы лаазанд архи хийчээд надаас нууж уулаа чи гэж өөр шигээ санаж аль болох алкоголны төрлйин юм амсуулчих санаатай .
Нэг сайхан морь харья гэтэл өмдний түрий гутлын хоншоороо норгоод дуусаж байна. Залуу ч байж цус ч шингэн байж нүүрээ угаачидаг байсаншд.
Аливаа үйлийг үйлдэхдээ алгуурлах сонирхолтой болчиж. Өөрөө биш өөрөөлийг түрүүлж эхлүүлэх хичээх болчиж. Долоо хэмжиж нэг огтолохдоо хамгийн буруу хэмжээсээр нь огтолоо хаячиж байна. Өглөө нь санаж байсан зүйлээ өдөр гэхэд мартаад байна. Урд өдөр нь боож баглаж бэлдээд өглөө гарахдаа аваад явнадаа гэсэн зүйлээ хэн зам таглаад юм тавьчивдаа гээд холоо өшиглөчөөд гараад явчиж байна.
Тэнэг дээр зөнөг залгаад би ер нь больжээ.






Сэтгэгдэлүүд:
зөнөжээ бяднуус
мэндүү айнн
Зөнөг бол энд бичсэн юмаа яаж санав?
Хөөе бие мие чэн зүгэр үү... Үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болжих юм зүгэр...
Уралдах уу гсн
авгай аваачгүй байж уу ? арай эрт юм биш үү?
Хэ хэ нөгөө сэтгүүл нрт ... таг шөө...
Минийеэ хөөрхөн дүүд авгай байнаа.. эклээд минийхээр хо хо ... шалгалтоо гэж...
Хуухнаг: бяднуус гэвэл зарим нь гомдох байхаа.Тэгсэнээс чи бяд хоёр гэвэл ямар уу андаа хэхэ
Энгийн үг: намайг залуу гэж хэнээс нь дуулчив айн.
Алтаргана: Өтөлсөн болхоос үхсэн биш гэдэг шиг зүгээр л зөнөж байгаагаа л хэлжээшдээ.Намайг далд оруулах сонирхол чамд байгаа муу гсн хэхэ Мэнд ээ
Усны хувилгаан: Хамган харин жавхалзаад гачин байгаашд
Нэкээ: түй түй түй ямар балиар юм зөгнөдийн
Баяраа: муу андын минь тари толгой гэж авах юмгүй болж байгаам бна даа,шон мөргөсөөр
Лео: харин яахаа мэдэхгүй байна хө.Чамд арга саам бхгүй бз?
Лунарски: надаас лав бишдэг
Нини: хаа байна тэр Мөөрф
Луза: үлдэж байгаа та нар минь л хичээх хэрэгтэй
Юки: гурилтай хуурга
Фабио: хүний зовлонгоор жиргал хийгээд байна чи, ярзайтал инээж гэнэ
Блогтой хүн: хэхэ дүүхүү нь сайн сайн.Тэнгээр нисээд байгаашд гсн
Гачраал: яанамби
Хийлдэ: толгой сэгсэрхийн оронд хэлээд өгчөөч чи
Зоригт8: чи бас уу?
Битмин: хэхэ мань чамайг гүйцэхгүй байхаа гсн
Амор: авгай олоод өгчих
Блогтой хүн: ээ тэр сэтгүүл дээрхи хүүхнүүдийг зүүдлээд бүр балай юм болсоншд.Дэмий юм билээ.
Лилю: Даапаалж байх шив дээ.
ХАМГИЙН СҮҮЛД НЭГ ИЙМЭРХҮҮ АСУУДАЛААР СЭТГЭЛ САНАА ЖААХАН ТИЙМ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ ХӨӨ.
herev tiim bol hojigdoson ch gesen bayariin mend shuu.
яадын бээ дурсамж бүхэн сайхан шүүү дэээ
сонин байсан........ за тэрчяхуу
яаж хэрэгцээгээ хангаж байна айн
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буюны хийморь дэгдээж
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай!
Ариука: Ахайдаа бурят дуун ханхитнуулажа угытдаа
Гүрсоронзонболдлувсан балдан: За
Засаа дүү: Аа яадын мартах заримдаа тархинд сайн
Амгаа: Архи шүү дээ хэххэ
Эмбий: Орон орон болхын төлөө
Анжигай. чи хө нээрээ нааш ирнэ гэсэн яаав?
Сэгсгэр: Хош гэм тэгж хэлдэгүйм
Мэндээ: нээх сэтгэлээр унаад бсн юм алгоо хө хэхэ
Цэнгээ: Үнэн үг хэллээ шүү тэ
Лили: аан за
Тэнгэрийн бүсгүй: Бас хэн хэнүүс зөнөөд бна. Чи залгамжлышд
Сүнсний зураг: Хэхэ юүн төрсөн өдөр вэ
Сарнайха: ганзага нийлэх хүн бншд
Ттулга: харин тийм ээ хө
Аманжинка: тйим шүү андаа тэ
Сс гого: них эрт гэж бодохгүй бгаашд гсн
Хэнхэг гэндэн: чи яаж хангаж бна мань яг чам шиг ... хээнд жооб хахаха
Шоу таймэр: бичнээ гээл бодцон бгаа хэхэ
Фабио: Наад эд чинь тгд найдууртай хө. Энэ худлаа намагй архи уулгах гээл.Тэр чинь тгд 0.5л шилтэй юу хө
Би: хэхэ тэгж үү
Тс: Хэзээ зохиогдох эд вэ: "Яс хаях" тэмцээн юм уу тэ хэхэ
Сс гого: сайхан 4 мөрт байнаа
Тагнай: мань энд бна
Туяанаа: таалдаа
Зиа тгд бүгд схн наадамлаарай
visit web sites and much more.
It's free to join and easy to sign up! CLICK THIS
LINK TO VISIT: http://ads-earn.com/pages/index.php?refid=xedentsaas
console_time@yahoo.com
xuurxii tegsen teneg-zunugiin xavsarmal shinjiin ayult veerus tussan yum bj za xurdan edgetugei...
өдийхөн насанд л үүлэн сүүдэр таарахад даардаг болж энэ тэр гэхгээд байна уу г үйву хахаха
Сайхан санаа: ямар валиар зэвүүн инээж байнаа хэ
gehdee amidral saihaan.
saihan shuu.
Сэтгэгдэл үлдээх: