Байцаатай хоол хийж үзүүлкэжээшд, хажуугаар нь байцаатай холбоотой элдэв жэрлэл явагдана гэж байгаа.

За байз бичлэгээ яаж эхэлхүү. Бичлэг эхэлүүдэг арга тээхник тэхинлоги ч юмуу програм энэ тэр байдаг бол заалгаж авмаар байхымаа. Нэг санаа \хоёр ч санаа байж болно л доо\ орж ирээл түүнийгээ бичих гэхээр яаж эхлэхээ мэдэхгүй хадуурч гүйсээр байгаад хэлэх гээд байсан өнөө гайхал санаагаа таг мартах нь тэр шүү дээ. Нэгэнт мартацан хүн чинь тэс өөр хөндлөн юм яриад унах нь гарцаагүй шүү дээ. Ямар сайн даа л  түлээ хагалах арга ярих гээл бэлдээд байжээсанаа хушга мушга хагалж идэх болоо явчидаг байгаа. Хушга нь ч бас юүчивдээ. Тэгээд нөгөөх нь идэж болхоор хушга мөнчүү бишчүү тэ. Хуяг дуулганаас нь салгах ч юмуу үс ноосыг нь түүж хөөвөрлөх гэж бөөн ядаргаа зүгээр... Заа тээр... буруу иштэй, иргүй , түлээний хар сүхнүүдээ  \ улаан сухайнуудаа \ тэгээл өлгөж аваал шивэр авир гээд байв. Хүн шивэртэй гээд хөлөө угаадгүйм шүү билүү юүгж хэлдэгилээ эмкоо  ? Орхий...дахиад эхлий...

Ууг нь бол байцаатай хуурга хийж үзүүлкэжээгаа байхгүй юү мань чэнь. Байцаанд дуртай гэж тамтаггүй.  Байцааны юүнд нь болж тэгтлээ дурлаж иддэг юм байгаам бүү мэд. Учиртай л байж таараа...

Зиа тэр олон таван үгээр яахав. Хамгийн эхлээд байцааг хэрхэн олон янзаар боловсруулж идэх талаар зөвлий. Заримдаа боловсруулахгүйч идэх  тохиолдол мэр сэр гардаг. Энэ талаар дараагийн дараагийн бөөр дараачийн бичлэгтээ бичнээ.

Нөхөр байцааг шарж хайрж чанаж дарж иддэг агуу их уламжилалтай ард түмэн билээ бид. Тээ хоол хийж идэхэд них уламжилсаад байх ч юү байхав. Гэхдээ яахав үгний сонголт бол  байцаанд сүр нэмжийшд тэ. За хуургаа яриааа хуургаа ярий...

Орц буюу подездь: Бөөрөнхий байцаа нэгийг, давс, сонгино, ус, жогоохон гоньд,  аа бас жоохон тог хэрэгтэйн байна.

- Байцаагаа сайхан далавч бүрээр нь салгаад махны гампанзан дээрээ давхарлан тавиад  жигжий хурууны дайтай жижиглэн хэрчинэ. Хэрчисэн байцаагаа  буцалсан усанд дэвтээх мааркаар түр байлгана. Энэ хооронд гялс махаан мааш нарийхан машаандсан юм шиг хэрчинэ. Ингэж хэрчисэн мяханг манай өвөг дээдэс хурж хэрчих гэж өөр хоорондоо хэлцэж нэрийдсэн байхыг сая Алтан гэрэл гуайн толь бичигээс  олж мэдэв. Одоо зуухан дээр байгаа хайруулын тавган дээрээ наранцэцэгийн тос жогоохныг асгаад дээрээс нь мяхаа хийнэ араас нь давсаан цацна. Яг л арц уугуйлж байгаам шэк цацахна байна шүү дээ хурууныхаа үзүүрээр эмрээд. Тэхгүйл бол болкүү шөө амт нь өөр болчино.

Одоо мах чинь ялимгүй борлоод ирж байгааз яг энэ үедээр нь нөгөө халуун усанд хийсэн байцаагаа хийгээд дээрээс нь гоньдоон нэмээд тэгээд тагаар нь таглаад зөөлөн гал дээр махных нь шүүсэнд нь байцаагаан болгох арга таакчиктай ажилна. Зиа инкээл үнэрлэх болон чагнах эрхэтнээ дээд цэгт нь тултал ажиллуулна даа. Гэхдээ них удахгүй ээ, их л удаж 10-15 мин болно.

Хоол болж байх хооронд  байцаатай холбоотой  мэдээ сэлт түүх энэ тэрийг өчсүү.

Эхний фаакт: Байцаа  их идүүл мартах буюу эрт зөнөхөөс урдичлан сэргийлдэгийн байна. Учир нь туулай мэтийн молтогчид байнга байцаа идсэнээр хэзээч үүрнээсээ төөрдөгүйг нээшинол жиограпээкийн хэсэг нөхөд гар бичмэлдээ бичсэн байхыг эндхийн арааживаар түрүүн цухас дурьдсан. Туулай уг нь лууван иддэг биз дээ. Аа гэхдээ яахав адилхан л хүнсний ногоо, адилхан л анагаах увидастай юм шүү дээ.

Удаах фаакт: бага байхад л юм даа аавыг хаяадаа  халамцуу ирхэд ээж цам харайж.... Ус нь гоожсон хөлдүү ногоон байцаа чинь хаана ингэтлээ ногоороод ирэв гээл... ший янгуу тоглодог байж билээ... Энэ юүн үнэр вээ ? Хүүе миний  байцааны  хуурга түлэгдлээ гялс гаргаад идэх минь. Аа мөн сайхан үнэртэж байна даа. За алив наашаа суу нэрэлхэлээ гээд нэрээ идэх биш. Би ямар ганцаараа идлээ гээд гахай шиг болтолоо таргалах биш. Хоол аягалж байхад орж ирдэг чи морьтой л яваан байна даа. Болсон нь боривоор, түхий нь түрийгээр...

Амттай хоолыг амаан олохгүй иднэ гэж байдгийн байн лээ шүү андуудаа. Би Тагнайн гарын хоол улаан манжинтай улаан чөлийг идэхэд амаан лавдаг олоогүй юмдаг.

 Миний энэ улаан чөлөнд дуртайг кэлхөө, үгүй бүр амаа олохгүй цохино шүү дээ.Нэг удаа маньд нэгэн буриад басган энэ чөлийг хийж өгч билээ.Дуртай хүн чинь яахуу дээ хөрж янзүр болхоос нь өмнө бушууханшик уучих санаатай. Гэнэт өнөө буриадка чинь зүүн гарнаас татаад чангаагаад болдогүй шүү. \мань чинь солгойл доо\ Валга чөл амруу хийлгэчихгүй яагаадвайгаам , чөл уу гэсийм бол тайван суулгаж байгаад уулгачихаач надаар, гээл аягүй аашилмар аядатал. Шэхээрээ хоолоон иддэг хүн шамаас өөр энэ хавтгайд байхугийш ? Чоорт гэж... халбагаан чихэндээрээ аваачоод наачихсан байжилдөө. Ингэж л амаан олохгүй идэх гэдгийг амьдаар нь харуулж билээ.

Сэтгэгдэлүүд:

1. leo | 2008-11-08 12:07:11
хмм... энэ күний хоолыгээ...
2. leo | 2008-11-08 12:09:26
эээ... чоорт гэж яаhан айхтар амттай шөл гээшив...
3. ХЭнхэГэнДэн | 2008-11-08 12:13:06
байцаа зүгээр ногоо шүү . эрүүл мэндэд их л сайн юм гэсэн
4. Mendee | 2008-11-08 12:13:38
хаха
танай нутагаан талх лайтай гоё шүүүү.
Нэг талх барих арга зааж өгөөв ш дээ маньдаа
5. Өвлийн өвөө anjigai | 2008-11-08 12:14:52
Хоол үнэрлэхээр огиод байнаа. Дараа орж ирий. Ойлгожуугаа биздээ.
6. leo | 2008-11-08 12:16:24
талхны сайн чанарын хөрөнгө зарна... оржинал гэжугай
7. altargana | 2008-11-08 12:24:27
өө энэ галавсаа тогоочийн күүрст сууциймуу...хоол хийх мээню биш ээ аргачлал бичээд байх шиг. Би байцаанд дуртай ш дээ, уг нь их ашигтай ногоо шүү, тээ
8. Болжмор | 2008-11-08 12:25:00
хэхэ....тэр ээжийн хэлдэг үг янзтай...сураад авнаа...
9. Mendee | 2008-11-08 12:39:47
АРСЛАА ТЭР ТАЛХНЫ ХӨРӨНГӨӨ ЗАРЧИХ ХӨӨ.
10. Наргил | 2008-11-08 12:39:58
ав нь тогооч иж нь тогооч гэрээр дүүрэн тогооч
окин чэн яакк өлсөж үхлээ ав минь
11. claus | 2008-11-08 12:43:12
Лео: Чоорт гэж...яачадвайгаам миний хоол ? амтатай амтатай, амаан олж идээрэй хэхэ
Зоолбий: мань лав аймаар дуртай
Мэндээ: амуу тариагаар хийж барьсан тансаг идээ талхаан барьж өгнөө амалчы...
Анжигай: ойлголгүй яахуу хө.Бүр ойлгохын дээдээр ойлгоод байна.Хорлогдоо юү.
Лео: маньдаа зарчих.
Алтаргана: Тогоочын куурс муурсд явж цаг алдахгүүшд. Тогоочийн хүү бвл яахоо ? Ер нь бидний идээд байгаа ногоонууд цөм л ашигтай эрүүл мэндэд тустай болоол бид иддэг байх.
Бульжамур: Ээж, эмээ этэрийнхаа амны хэллэг болсон хэд гурун үгнээс экспортлы шөө
12. claus | 2008-11-08 12:45:49
Мэндээ: Би авна гээд түрүүн хэлцэн. Битий урдуур дайраад бай.
Охин мээн: Наашаа суугаад үүнийг тогтооо... бишээ ид
13. Өвлийн өвөө anjigai | 2008-11-08 12:47:22
Тиймээ. ОДоо Татар байхгүй байсан ч хорлох хүмүүс олддог байна.
14. leo | 2008-11-08 13:12:46
бодонгийн маханд цаддаггүй
боошиг архинд согтдоггүй
буурал баавайгаас ирсэн юм их үнэтэйшдээ хө...
15. МОНГОЛХҮҮ | 2008-11-08 13:51:48
Ямаа биш байцаа хогоор яахав ха ха
16. *NICE LADY* | 2008-11-08 14:45:59
tuuhii baitsaanii shuus n sain gesen shuu, zuragtaar yarijiina lee
17. Болжмор | 2008-11-08 15:09:32
за хэрэг болуул авий шөө...хүүхээ
18. 35 | 2008-11-08 15:24:02
Зиааакк. Хотлоороо тогооч болчуул зүгээримуу? Гэснээс бараашиг яаж исгэхүү? Энэ сарын 26-нд бараашиг уумаарайна.
19. mami | 2008-11-08 16:39:06
чинийй жигжий хуруугаар баримжаалдхымуу тэ, хэдэн санжуу тэр жигжий хуруу, яг аль жигжийй хурууув тэр,
20. delgeen | 2008-11-08 16:46:00
bayarlalaa neeree baraaashig esgedrg arga zaaj egne vv. xi xi sonin sanagdchlaa.
21. Юки | 2008-11-08 17:09:34
Хүн шивэртэй гээд хөлөө тайраал хаядгүүм шүү Гампаа, гэдий өвкөө.

ишшшш, загасны морь усгүй гэж... муу охин минь өлсцөрсөн байшт... хүүхдэд хоол тогтоолгохнээ энэ өвкөн

Бөөөс-Гөөө сайнуу хө?
22. Юки | 2008-11-08 17:10:44
Загасчны морь шооо
23. bonne fee (зочин) | 2008-11-08 18:05:56
er n bol dajgui hool sanagdaad yavchlaa shuu.. us n goojson holduu baitsaa chdee...tehdee dulaan gazar tavichuul usaa tatchikhdii...deer doorhi hoolnii gachirnuud bol haduuraliin 2 r zeregt orson bsan shuu.. yahuu tehdee ulaan shugaamn dotroo guijiisn bna...hiinee...
24. claus | 2008-11-08 18:08:57
Анжигай: хэр баргийн хоронд хордодгүй ерөндөг олоо уучаач
Лео: дайрч буй догшин бодонгийн боривноос ганцхан шүүрээл гуд татаж унагаал дээр нь гарж сууж байгаал дор нь янзлаал арьсан дотор стүүжэн хийчихдэг байсымсан буурал баавай минь.
Монголхүү: эрүүл мэндэд сайншд.Адаглаал чи орж гарсан айлынхаа гудсан завсар бандаашаа мартахгүйшд...хаха
Найс Лэди: энэ бид - гэж олон ааштай авгай шиг нэр усаараа мөн их тоглож байна даа...гэснээс үнэтэ й мэдээлэл өгсөнд баярлааб, гэхдээ зурагт хаяадаа худал ярьдаг тал бий шүү
Бульжамур: үнэ ханшин дээрээ гар татахгүй бол ч хамаа алгашдээ. Би ч байдгаал сарвайнадаг.
35: за тэгээд тогоо шанага холбож барьж чаддагүй хүн ховорхон л байгаа. 26-нд ямар өдөр болчоод уух гээд байгаа барам бээ чий? Яахуу тэгжийгаад бараашик эскэж нууц жороо хэлж өгөмц
Бөөсгөө: энэ нэр яваандаа Боожгой гэж сунжирах төлөвтэй нэр байна даа.
Делгеен: Эгч хүүгийн нэр Дөлгөөн юмуу Делгеен юм уу? хүний нэрийг буруу дуудаж балрах вий дээ би. Аа та бас хужирсаад байна уу. Сайхан бараашик уулганаа.
Эмгэн: Гаамп хөлөө тайрна гээд байгаа муу.Илүүдээд байгаан байхдаа моо коорд.
Ганц охиныг мэнь өлсгөхгүй аваад явж чадахгүй байгаа тэр моо дөрүүн нүдтэй хүргэнд агсам тавьхымсан.Эмгөө жоохон утгатай ярьдаа...Хоол тогтоолгохнээ...энэ юүгсэн үг вэээ?
Загас бас морь унадаг болцымуу гэж бодлоошд.
25. claus | 2008-11-08 18:10:43
Боннэ фээ: чи ч байцааны судсаар нь гүйчижээ.
26. blogtoihun | 2008-11-08 18:27:33
Күүе дүү күү сайнөө? яараад уншсангүй бичлээ. Уншчаад иргээр ирий ...?
27. blogtoihun | 2008-11-08 18:32:19
Зө зө уншчаал ирлээ. Гоё хоол болсон вайнадаг.
Көөе утас чинь кэвээрээ юу?
28. *NICE LADY* | 2008-11-08 20:29:09
neree solihgui bol bolohgui baina oo, ug n solihiig huseegui ch neg zevuun huuhnees aigaad...tegeed l aimhaim bolohooroo soltsiim oo
29. Diams | 2008-11-08 21:05:40
huuh claus ah hool zaadag bolchij ug n baitsaa ideh unen hereg bnaa nadaa daanch baitsaanii oroomog hordlogotoi bhdaa idsenees hoish nerii n sonsohoos dotor muuhairhiin ug n baitsaanii bitmend entriig ideh yostoiin bgaashd!
30. 35 | 2008-11-08 22:40:28
26-нд БИ МОНГОЛД ТӨРСИЙ улаан туучий мээн мэдэдгүй гэж л уур хүргэв дээ
31. АЯКО = Щ | 2008-11-08 22:43:14
гучинтааааав чи яагаал хоол дагаад гүйгээд байна даа?
32. julia_976 (зочин) | 2008-11-08 22:46:22
Үнэргэж байна. Байцаа үнэхээр биеийн цэвэрлэнэ шүү. Ялангуяа хүүхнүүд галмираа хадгалахыг хүсвэл байцаа идэх хэрэгтэй.
33. 35 | 2008-11-08 22:53:44
Танайд очхуу Айкөө
34. Баяраа | 2008-11-08 22:54:14
35-аа барашиг исгэхэд эхлээд дрожж заавал байх хэрэгтэй ,өчнөөн мандирины хальс цуглуул, үзэм бас дажгүй шүү, саваа тааруулна гэж лайтай голдуу 20 лт-н боллон аятайхан байдаг юм, үстэй дээлээр хучаад хүүхэд шигээ бөөцийлөөд 14 хоноход галзуу шаагиад ирнэ, тэр үед нь нь эх бариад авчихад боллоо
35. АЯКО = Щ | 2008-11-08 22:58:03
35 минь дээ манайд очиж яахнуу?
36. bonne fee (зочин) | 2008-11-08 23:37:36
26 nd bas Mongol uls torsiihsd.. teriig 35 yariad iinuu? huviin odor sudraa yariad iinu? arhi darsnaas hol aij 40 hurehdee dongoj ams 50 hureed tavij ams, 60 hureed jargaj ams... baraashig bas alcooli boltsorch bgaa shuu...
37. monhvvsh (зочин) | 2008-11-08 23:43:49
hiih ch gej hiij , yrih ch gej yrjiinaa hehhe.
38. tagnai (зочин) | 2008-11-08 23:57:11
haha orts buyu podyezs chihshig...
39. 35 | 2008-11-09 08:31:20
Аяакөөг самрий
40. claus | 2008-11-09 13:26:31
Блогтойкөн: Хаая шүү эгчхөө. Утас хэвээрээ.
НааясЛээди: Тэр зэвүүн хүүхнээ надаа заагад өгчих. Яагаад манай Нааясыг айлгаж ичээгээд байдээм чи... гээд жоол загнааячы.
Диамс: байцаандаа биш махандаа байсым бишүү дээ.
35: мэдкүүл байсым чэнь.
Аяако: чи яагаал 35ыг дагаад гүйгээд байна
Жулиа976: тэгээд эрэгтэйчүүл нь галбираа хадгалж болдогүй юмуу ?
35: тэг гөтлөлцөөд яв.
Баяраа: андаа туршилга солилцох уу хө
Аяако: чи юүнд иймийм ? яахуудээ наад нэг 35 чинь танайд л очих сонирхолтой байх шиг вайшт. Гэрээ заагаал өгчөөч чи одоо
БоннэФээ: тйимүү би мэдээгүүшд.
Монхүүш: сээгийдэхч гэж сээгийджээ
Тагнай: тэгээ юүгдийн ?
35: ямар юмаараа самрах гээд байна чи ?
41. 35 | 2008-11-10 09:39:35
26-нд МОНГОЛ УЛС ТӨРСИЙ күүрээ
42. huhtolbot | 2008-11-10 10:12:06
хачин сайхан хоол байна даа гэснээс хар өглөө мах идэх сайн уу муу юу аль нь вэ хө?

Юки Галавсай хоёр байхад нихх хоол моол хийх гэж гүйхийн шаардлага байгаа ч юм уу гүй ч юм уу?
43. Вафль | 2008-11-10 10:22:46
тэр муу буряд басган байцаагаар чамайг минь уургалсийм байна ш дээ, тйим амархан байсийм уу, Ыаавай дараа хэзээ энд ирэх билээ / чихээ сортойлгов /

Жич, тэгж байгаад байцаа бөөндөж авй, байцаа авнааа
44. Битмин | 2008-11-10 11:50:28
Энэ хоолны хувьсгал явагдаад байгаам уу даа.
45. GUMP | 2008-11-10 12:12:58
Энэ хүртэл хоол хийхийг заадаг болж. Надаас бусад нь заадаг болж
46. *САЙХАН САНАА* | 2008-11-10 12:21:24
за хө.. байцаадаад байдаг байжэээ.. би ч байцаанд дуртай л даа.. даанч
47. 35 | 2008-11-11 21:25:12
. Заа тээр... буруу иштэй, иргүй , түлээний хар сүхнүүдээ

Уншаад байжээсэнчэн харин энэ өгүүлбэр дээр тогтож яримаар санагдчлаа. Тайлбарлаарай.
48. claus | 2008-11-11 22:25:58
35: за
Гөх: Чи мэдкүү бхд би яаж мэддийм. Энэ нээх тэнэкээ...
Чамд ер нь хоол зуслах шаардлага байгаачюмуу үгүйчюмуу.
Ваагий: чимээ гаргахгүйн тулд өлмий дээрээ алхав
барс төвийн ...дугаар лангуун дээр мааш хямдхан байцаа зарж байна лээ
Битмаан: Юм юмныл хувьсгал явагдаад байх шиг байна. Энэ янзаараа хувьгалдаад бвл дэлгэсэн тэрлэг шиг монгол минь хөмөрсөн тогоо шиг болох байх шүү
Гаамп: чи дэмий...
Сайхан санаа: даанч яасан гэж ...?
35: Түлээний СҮХ гэжээнэ.
49. 35 | 2008-11-11 22:33:34
Бараашиг
50. 35 | 2008-11-11 22:34:51
Ядраанаа күүхдийг
51. Jigee (зочин) | 2008-11-12 20:20:19
Чи уг нь эмэгтэй байсан бол Байцаатай хоол хийж үзүүлүүлэхгүй юу
52. claus | 2008-11-14 08:57:52
35: ыг алгаслаа.
Жигээ: Нэр нэгт анд орж ирсэн байхшив. Хайн... мэдсэн бол толгойгоороо алчуур ороогоод хүүхэн хүн шиг хүлээгээд сууж байдаг байж.
53. Maya (зочин) | 2008-11-14 16:45:48
Baitsaatai huurga hiihiig zaasand bayarlalaa, bas niited helehedgloo bur baitsaany shuus neg ayagyg uuj baival elgend sain gedeg yum bilee, gehdee ajiltai humuus ogloo uuh shuusee oroid ni beltgeed jijig haluun savand hiij honoh heregtei

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Номоо аваарай

энд дарж мөнгө хайрлавал алсдаа чамайг харж үзнээ