Дугуй Хээтэй Булан - Шинэ бичлэгүүд http://bb-claus.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Tue, 04 Aug 2009 18:58:09 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Номонд орохуй...]]> http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=235547 Ном гэдэг учиртай. Учиртай байна гэдэг чинь учиртайн шинж. Учиргүй байсан бол номыг ном гэхгүй л байх байсан. Учиртай болоол ном гэж нэрлэж. Нимгэн зузаан том жижиг олон төрлийн хэлбэр дүрстэй ном байх юмөө. 

Нөгөө ном уншидагүйгээ гайхуулаад байдаг хүн  гэв гэнэтхэн  "учиртай ном" яриад эхлэрээр гайхаж байна уу. Сүүлийн хэдэн сар энд нэг хүн номонд ороод бараг төрөл арилжаад байгаа. Төрөл арилжаад гэхээр, цагаан нөмрөг нөмөрчөөд биенээсээ гэрэл цацруулаад агаар дээр алхаад байгаа гэж ойлгов. Тийм биш. Нөгөө ном гээч хайрхан чинь манийг ийм болгоод байна. Өдий хүртэлээ олон ч сайхан номтой учирлаа бишээ уншилаа. Тэр их номнуудаас яг одоогийн уншиж байгаа ном  ийн  автуулж  байсаныг  мэдэхгүй. Магадгүй дандаа  "шар сонин" уншиж байж дээ гэсэн дүгнэлт өгөв. [...]]]> Tue, 04 Aug 2009 18:58:09 +0800 http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=235547 <![CDATA[Тэнэг дээр зөнөг залгаад би ер нь больжээ.]]> http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=206208 Хүн ээ гэж... Нялх нялзарай байхдаа өлгийн дотроо хүнд хөнгөөр биеэн засж даавуу тэсгээдгүй байсан гэж ижий минь хааяа ярьдагсан. Мөөмнөөсөө гараад мөлхөдөг болоод ирсэн биш бойтогны хоншоор өмдныхөө өвдөгийг тэсгээдгүй байсан шдээ чи гэж аав хааяа хуучилдагсан. Арай жаахан томроод арьсан бөмбөг өшиглөж гэртээ ч гангараанд ч угладаг ганц муу бажинкныхаа хоншоорыг нь цоолж улыг нь хуу татсан ч тоосон шинжгүй тоос татуулан гүйдэгсэн. Орж гардаг хаалга хажууд нь бэлээхэн байхад олби оготоно шиг онгорхой цоорхойгоор нь чихэж шургалан хувцас хунараа онги татаж урсан ч улам зүтгэсээр гараад явчихдагсан. Хашаан дээгүүр муур шиг дүүлж харснаа  чулуугаар  нүүлгэж байсан цаг үе саяхансан. Тоглож наадаж  л байвал сайхан байдаг балчир нас сайхаан. [...]]]> Sun, 14 Jun 2009 04:29:16 +0800 http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=206208 <![CDATA[Урт хүзүүтэй халх...]]> http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=183923 Хаврын синдром ид үе дээрээ явж байна даа.  Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байгааг ч хэлхүү хүн болгон л энэ тийш чих тавин санаа алдан сууж байгаа байх даа.  Сонин хэвлэл зурагт араажав интернэт блог млог гээл ер нь сонгуультай холбоотой болон оролцож буй хоёрынхоо талаар сайн муу элдэвийн л юм бичсэн байгаа харагдахын. Сэхээтэн гаралтай сэтгүүл мэргэжилтэй гэх цөөн бус нөхөд энэ рольд ихээхэн хүчин зүтгэж байх шив.  Бүр муулах үг олдохоо байсан уу яасын зайлуул эд эрхтэн өмсөж зүүсэнээр гутаан доромжилдог болж. [...]]]> Sat, 09 May 2009 15:42:36 +0800 http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=183923 <![CDATA[Одхүү би одноос ирсэн хүү...]]> http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=158074 Амархан сайн байцгаан уу ? Үгүй мөн та хэдийгээ санаж байна гэж жигтэйхэн. Алив ах дээрээ  ирж үлгүүл, сахалтай хошуугаараа хэд сайн үрж өгөмц. Хэнээс ч билээ дээ нилээн дээхэн сонсож байлуу уншиж байлуу яалаа бас мартарцаржээ. Сайн блогчин сардаа нэг бичлэг оруулдаг юм гэхээр  нь саваагүйтэж үзмээр санагдаад сар гаран салхи оруулсангүй. Өглөө бүр блогоо шалгаж  өөрийгөө тандаж биеэ чагнавшив. Өнгө орж өөрчилөгдөөд ухаан сууж сайжираад байгаа юм лав ажиглагдсангүй. Хамарт минь элбэг багтдаг байсан тэр хөөрхөн мойног хурууд минь keyboard дээрх хамаг том Enter хноопыг хүртэл онож ядан товшиж, хөдөлгөөн нь эрс удааширсаныг эс тооцвол  энэ онол худлаа болохыг өөрийн биеэр нотлов. Онол практик хоёр амьдрал дээр зөрөх үе гардаг л юм байна. [...]]]> Tue, 24 Mar 2009 11:48:22 +0800 http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=158074 <![CDATA[Яах вэ...]]> http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=132758  Би нь сайн та нар минь сайн л биз дээ. Зунаараа шахуу өвөлжидөг манай энэ хавиар зуд болоод байгаач юм шиг үгүй ч юм шиг. Өчигдөр уржигдархан зүгээр байсан тэнгэр хангай  өнөө өглөө сэртэл өвдөгөөр татам цасаар дараад зам харгуй хунгарлаад төмөр хүлэгтэнгүүд түг түг гэлцээд  авто зам нь агаарын замтайгаа саатаад гэцүүл байх шиг байна.  Уг нь энэ нутгийнханаар бол хаврын эхэн сар нь өнөөдөрөөс эхэлж байгаам гэсэн. Тэнгэр хангай нь андуурчив уу тэмдэглэж хөтөлсөн хуанлигаа буруу зурчивуу эднүүс. [...]]]> Sun, 25 Jan 2009 13:32:52 +0800 http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=132758 <![CDATA[Гарчигтай...]]> http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=119538 За та бүхэн минь сайхан баярлаж сайхан " ёолохьдоо" л биз дээ. Солют буудуулаал шампаанск задлаал айн. Тэнд монголд тас няс тас няс гээл дуу гарах болгонд нь би энд дэв дав гээл байнгын цочоостой, бяцхан атаархаастай.  Би ч бас сайхан баярласоон. Сайхан баярласан ч гэж дээ ажилаан хийж шинэ оноо угтах шив дээ. Ямар ч л байсан энэ жил дээ ажилаар тасарахгүй мөнгийг хүүдийлж өгхийм шиг байна. Овойж оцойтол нь цуглуулаад  нээх хөөрхөн амьдарчих юмсан тэ. Хэхэ хөөрхөн амьдрал гэж яг ямар амьдрал байдын болдоо зайлуул... [...]]]> Fri, 02 Jan 2009 07:11:31 +0800 http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=119538 <![CDATA[Шэнэ жэлээр...]]> http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=118062 Дэлхий даяараа баярын наасчир орсоныг хэлхүү би гэж хүн дагаж намираад байдагаараа гоёчоод бэлэн байдалтай сууж байна. Анивчидаг гялалзадаг л юм байвал нүүр нүдэндээ авж нялчаад, амтатай үнэртэй л юм байвал хоолойруугаа авж залчаад, хол ойр хамаа байхгүй хүний хөл хүрж болхоор л байвал явж очоол, мэнд ч  мэдэх завгүй хачин их ачаалалтай ховорхон тохиох баяруудаар бялхаад сууж байна. 

Төрсөн өдөр боллоо, тэмдэглэхгүй л бол болохгүй нь...  хүрээд ир

Хотоос ирээд удлаа, уулзамаар байна тантай... хүрээд ир

Шинэ машаан авлаа, шившэж аравнайлж угаацгаая... хүрээд ир

Анхны цалингаа авлаа, андыгаа дайлая... хүрээд ир

Тэр минь энэ минь гэж гүйсээр өөрийгөө би мартлаа...

Өглөө оройгоо ялгахаа байлаа, одоо жаахан амс хийяаа найзуудаа...

 

-Зай тийеэд. Амар мэндым дуулажа байhан нарhатын хубууд, басагадыд  гараад байhан шэнэ жэлээр амаршалаад, хамаг hайн hайхание, узэсхэлэн ерээдуйе хусэнэб ! Хойтон жэлэдээ hонин ехэтэй уулзаладнаб !

]]>
Mon, 29 Dec 2008 10:09:34 +0800 http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=118062
<![CDATA[Блогтой Аниатай танильцсан минь...]]> http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=107688 Аль дээрээс л  Блогтой эгчтэй уулзана гээл бодоол яваал вайлаа яваал вайлаа. Ашгүй эгчхүү монгол буцах болсоноор замаараа манай суурингаар дайрах болж. Нэг сумаар хоёр туулай буудахдаа гаргуун анчин ажаа маань  Галавсай дүүгээ намнахаар хээрийн шувуу нисэн үл хүрэх  алс холын Малайз улсаас төмөр шувуу хөлөглөн тэнгэрээр дүүлэн ниссээр нүүдлийн шувуудын далавч юүгаа амраадаг Инчеоны цөөрөмд анхны  газардлагаа хийлээ. Тэндээсээ шууд Сөүлрүү довтолж нэгэн өндөр модонд үүрээ засаад төвөхнөөд авсан байгаам. [...]]]> Sat, 06 Dec 2008 23:35:24 +0800 http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=107688 <![CDATA[Цаг агаар...Мөнгө]]> http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=107447 Гадаа нээрээ аймаар хүйтэн байнаа. Яаж хүйтрэхээрээ ингэж хүйтэрдэг байнаа. Түрүүн энэ муу залбагар арзээткан хамраа арайл хөлдөөгөөд унагачихсангүй. Гай болж газар торрр гээл унадаг, би мэдэлгүй бяц гишгэдэг, хамар будаа. Хамар байсан газар нь том онгорхой хар нүх үлдэж , тэрийг нь би ёолохны тоглоом моглоомхоноор орлуулж, них том улаан шилэн бөмбөрцөг өлгөж  этэр тэ...түй түй түй. Хамараа хөлдөөцөн гээд хаяад явчидагүйм шүү,ядаж аваад хармаалчих Гаампаа...за  энэ ч яахав. [...]]]> Sat, 06 Dec 2008 10:01:39 +0800 http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=107447 <![CDATA["Ш"...]]> http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=102901

Шэмэхэжэ дараhан боглеотэеэ

Шэлэн торохон бутылькатэеэ

Шэнгэн эдие бараашакыеэ

Шэмэн шэмэн амталажа

Шэнэ хуушин hонин hурагыеэ

Шэнэхэн танильсаhан нухэд

Шэбэр шэбэр хөөрэлдөжэ hууханье

Шиний миний жаргаль бшуу... сая зохиогоод...ккк

 

]]>
Fri, 28 Nov 2008 13:05:38 +0800 http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=102901